Хайх

Wired шинэлэг төслүүд хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэлээ

Wired шинэлэг төслүүд хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэлээ

Амьдрах нөхцөл сайжруулсан

Text: Б.Амина


Зураг:

Wired сэтгүүл хүмүүсийн тав тухтай амьдралыг дээд зэргээр хангаж буй ирээдүйн найман хотуудын жагсаалтыг нийтлэжээ

Эрт дээр үед хотууд гойд төлөвлөлтгүй, санамсаргүйгээр бий болдог байсан бол одоо хотын хүрээлэн буй орчин хүний амьдрах хэрэгцээнд тулгуурлан бүтээгддэг болсон. Wired сэтгүүл өнөө цагт хотын оршин суугчдад хамгийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх төсөл хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэжээ.

Лос Анжелес /АНУ/

Лос Анжелес хот нь 4500 миль улбар шар өнгийн гудамжны гэрлүүдтэй болсон байна. Энэ нь замыг илүү гэрэлтэй болгож мөн холбож өгч байгаа юм. Эрчим хүчний хэмнэлттэй гэрлүүд асаалттай, унтраастай эсвэл эвдэрсэн гээд бүхий л төлөвийнх нь мэдээллийг хянаж болдог байна. Харин ирээдүйд эдгээр гэрлийн ойр орчимд юу байгаагаас шалтгаалж гэрлийн өнгө өөрчлөгддөг болно. Явган зорчигч явахад тодорч, цагдаа, түргэн туслажийн машин явахад анивчих гэх зэргээр өөрчлөгдөх аж.

Wired шинэлэг төслүүд хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэлээ (фото 1)

Шанхай /Хятад/

Wired шинэлэг төслүүд хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэлээ (фото 2)
Шанхай хотод шинэ Байгалийн түүхийн музей баригдсан байна. Пудун гэх санхүүгийн гудамжны ойролцоох цэцэрлэгт байрладаг энэхүү барилга нь газар луу мушгиран орсон хэлбэртэй юм. Perkins+Will фирмийн архитектор Ральф Жонсон барилгын хэлбэрийн санаа нь далайн наутилус гэх амьтны бүрхүүлээс үүдэлтэй гэж тайлбарласан байна. Доторх тохижилтийн санааг нь эртний Хятадын Сучжоу усан цэцэрлэгээс авчээ. Үүнийг тойроод ургамлын эсийн бүтцийг сэргээх шилэн ханатай ба дотор талыг нарны гэрлээр дүүргэж өгч байгаа юм. Энд ирсэн зочид Маменшисаурус үлэг гүрвэлийн араг яс үзэж, устаж алга болж буйгаараа анхаарал шаардаж буй чийглэг газрын амьтад гэх мэт 11000 төрлийн үзмэр үзэж болно.

Эйндховен /Голланд/

Wired шинэлэг төслүүд хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэлээ (фото 3)

Эйндховен хот 1981 он гэхэд л чимээ, шуугиангүй тосгон байсан ч өнөөдөр технологи, судалгааны төв болсон том хот болсон. Тэндэхийн ажилчид нь хотын захаас цугладаг тул замын уулзваруудад дугуй унах ч боломж гардаггүй байсан. Тиймээс Эйндховен хот 8 сая долларын өртөгтэй дугуйн замыг онцгойлон хийхээр ipv Delft дизайны фирмтэй хамтарчээ. 2012 онд хийгдсэн энэ төсөл нь өндөр цамхагаас 1000 тоннын 24 ган тавцанг төмөр утсаар бэхлэн тогтоосон өвөрмөц байгууламж болсон байна. Түүнийг нэлэнхүйд нь LED гэрлээр чимэглэсэн учраас оройн цагаар яг л дээш хөөрөх гэж буй хөлөг мэт харагдана.

Мекка /Саудын Араб/

Wired шинэлэг төслүүд хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэлээ (фото 4)

Саудын Арабын Засгийн газар 20 тэрбум долларыг 600 тонн хог хаягдлын асуудлыг шийдэх болон сүм хийдийг сайжруулахад зарцуулжээ. Мөн 2017 онд Абраж Кудай гэх нэртэй дэлхийн хамгийн том зочид буудал Мекка хотод босох гэж байна. Энэ буудал 12 цамхагаас бүрдэх ба 10000 зочдын өрөөтэй, 70 ресторан, 4 нисдэг тэрэгний зогсоол, худалдааны төвүүдтэй байх юм. Мөн энэ буудлын таван давхарыг хааны гэр бүлд тусгайлан зориулжээ.

Дубай /Арабын Нэгдсэн Эмират Улс/

Wired шинэлэг төслүүд хэрэгжүүлсэн хотуудыг нэрлэлээ (фото 5)

Эмиратын зам хар дарсан зүүд шиг л хэцүү байсан цаг саяхан. Зургаан эгнээтэй хоорондоо огтлолцсон замд орж гарахад жолооч нарт их хүндрэлтэй байлаа. Эцэст нь 2006 онд хотын удирдлагууд энэхүү огтлолцлыг арилгахын тулд бүтцийн өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Олон жилийн турш үргэлжилсэн түгжрэлийг арилгахын оронд тэд орчин үеийн турбин сэлгэх хэлбэрийг сонгожээ. 1960 онд Англи улсад хэрэгжүүлсэн энэ арга нь жолооч хурдаа хасахгүйгээр өөрийн хүссэн чиглэлдээ эргэх боломж олгодог аж. Дубайн Зам тээврийн захирал Гилберт "Энэ бол хамгийн зөв шийдэл" хэмээлээ. Иймэрхүү турбин байгуулахад их орон зай шаардагддаг ч энэ нь Дубай хотын хувьд асуудал биш юм. Уг турбин нь ойролцоогоор 3 милл өргөн, 1,5 милл урттай 15 гүүрээс бүрддэг байна.

 

цааш үзэх