Хайх

Хүслийн зүйл: Gucci-гийн ухаалаг цаг

Хүслийн зүйл: Gucci-гийн ухаалаг цаг

Алессандро Микеле болон Will.i.am нарын бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан Лондонгийн Вестминстерийн сүмд болж өнгөрсөн Gucci-гийн аяллын цуглуулгын үеэр Gucci-гийн ухаалаг цаг анх удаагаа олон нийтэд танилцуулагдсан байна

Энэхүү ухаалаг цагны дизайн дээр Алессандро Микеле болон Black Eyed Peace хамтлагийн хуучин гишүүн Will.i.am-ын "i.am+" брэнд хамтран ажиллажээ. Тэд хамгийн анх өнгөрсөн жил буюу бүгд Apple Watch цагны талаар шуугиж байх үед энэхүү ухаалаг цагны талаар дурдаж байсан юм. Микеле болон Will.i.am нар тэр үед ухаалаг утаснаас хамааралгүй ажиллах чадвартай цагны цоо шинэ санааг дэвшүүлж байсан билээ. Харин одоо тэд өөрсдийн санаагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлжээ.

Хүслийн зүйл: Gucci-гийн ухаалаг цаг (фото 1)

Анх 2015 онд энэхүү ухаалаг цагийг танилцуулсны дараа i.am+ брэнд болон Gucci хамтарч технологийн жишиг тогтооно гэж Will.i.am мэдэгдэж байсан. Одоогийн байдлаар тус цагийг технологийн дэвшилттэй болсон үгүйг хэлэхэд бэрх ч борлуулалт сайтай байх нь тодорхой юм.

Хүслийн зүйл: Gucci-гийн ухаалаг цаг (фото 2)

Gucci ухаалаг цаг нь дуудлага хийж, хүлээн авч, зурвас илгээнэ. Мөн хөгжим, газрын зураг, хуанли гээд хэрэгтэй бүх зүйлс байгаа. Үүнээс гадна, дуу хоолойгоор удирддаг тусгай "туслах"-тай. Ямартаа ч, загварын ертөнцөд энгийн механик цаг зүүх нь тохиромжгүй болсон бололтой.

Хүслийн зүйл: Gucci-гийн ухаалаг цаг (фото 3)

цааш үзэх