Хайх

Өөрийгөө амжилтанд хүрсэн гэж үздэг хүмүүс Vertu сонгодог

Өөрийгөө амжилтанд хүрсэн гэж үздэг хүмүүс Vertu сонгодог

Зөвхөн танд зориулагдсан тансаг зэрэглэлийн утас

Text: Ж.Чинбат


Дэлхийн гар утасны зах зээл дээр Vertu брэндийн гар утаснууд яагаад хамгийн үнэтэй нь байдгийг бид судлаж, Vertu-г сонгосон хүмүүст ямар онцгой ертөнц нээгддэг болохыг танд хүргэж байна

Их Британийн Vertu брэндийн гар утас анх бий болсон концепци их сонирхолтой. "Хэрэв хүн 20 мянган доллараар бугуйн цаг худалдан авч байгаа бол яагаад тийм үнэтэй гар утас байж болохгүй гэж" гэсэн санаа дэлхийн хамгийн үнэтэй, загварлаг гар утас төрөх шалтгаан болсон юм. Дээд зэрэглэлийн орон сууц, хамгийн үнэтэй автомашин, бүх төрлийн тансаг эд зүйлстэй хүмүүст жирийн нэг гар утаснаас илүү чанартай, гоёмсог загвартай Vertu маш их таалагддаг бөгөөд дэлхий даяар 350 мянган хүн (2013 оны байдлаар) Vertu-гийн ертөнцөд нэгджээ. Тэгэхээр бид танд Vertu-гийн ертөнц гэж юу болохыг товч танилцуулж, Vertu-г хэрхэн бүтээдгийг болон түүнийг хэрхэн хэрэглэх талаар багц мэдээлэл хүргэж байна.  

 

Vertu-г хамгийн үнэтэй металл, арьс, үнэт чулуугаар бүтээдэг

"Хүрсэн болгон нь алт болдог хүн" гэж амжилтанд хүрсэн хүмүүсийг тодорхойлж хэлдэг шүү дээ. Тэгвэл яг тийм өөрийн бизнес болон карьертаа сэтгэл хангалуун байдаг хүмүүс Vertu гар утсыг сонгож хэрэглэдэг. Учир нь Vertu-гийн эх биеийг цагаан алт, улаан алт, ягаан алт, тавдугаар зэргийн титанаар хийдэг бөгөөд хэзээ ч бүрдэггүй. Ийм үнэтэй материалаар бий болсон Vertu-гийн эх биеийг тугалын арьс болон матар зэрэг ховор амьтдын арьсаар бүрж хийдэг бөгөөд товчлуур бүрийг нь үнэт чулуугаар бэхэлж, олон тооны очир-эрдэнээр чимэглэж, бүх эд ангийг нь уран гарт мастерууд гар аргаар угсардаг юм. Үр дүнд нь дэлхийн хамгийн загварлаг, үнэ цэнэтэй, зөвхөн танд зориулагдсан гар утас бий болно.

Дэлхий ертөнцийг таны гарт атгуулах шидэт дэлгэц

Хүмүүс Vertu гар утсыг үнэтэй материал, ухаалаг Android үйлдлийн системтэй гэдгийг мэдэж авсныхаа дараа "Өөр онцгой зүйл юу байна вэ?" гэж илүү гүнзгий танилцахыг хүсдэг. За тэгвэл гар утсаа асаацгаая. Vertu гар утасны дэлгэцийг индранил чулуугаар хийдэг бөгөөд өнгө, дүрсийг бусад ухаалаг гар утасны дэлгэцнээс гурав дахин илүү тодоор харуулах чадвартай. Энэ тод дэлгэцээр та ердийн хэрэглээнээс гадна мөн Vertu-гийн  Сoncierge үйлчилгээг авч, дэлхий ертөнцтэй холбогдоно. Vertu гар утасны хажуу талд байрлах улаан бадмаараг чулууг дарахад Сoncierge, Life, Certienty гэх гурван төрлийн үйлчилгээний цэс гарч ирэх бөгөөд эдгээр зүйлс хүмүүст санаанд оромгүй гайхалтай зүйлсийг санал болгодог. 

Vertu Concierge 

Өөрийгөө амжилтанд хүрсэн гэж үздэг хүмүүс Vertu сонгодог (фото 1)

Энэ бол зөвхөн Vertu-гийн хэрэглэгчдэд зориулж жилийн 365 хоногийн турш 24 цагаар таны төлөө ажилладаг туслахуудыг хэлж байгаа юм. Та түүнийг яг л өөрийн хувийн туслах, нарийн бичгийн дарга гэж тооцож болно. Concierge үйлчилгээний операторуудтай дэлхийн найман орны хэлээр харилцах боломжтой бөгөөд та түүнээс хүссэн бүхнээ асууж, дэлхийн хаанаас ч хамаагүй ямар нэгэн зүйлийг хэрхэн олохыг лавлаж, ресторанд суудал захиалж, тасалбар бичүүлж, нисдэг тэрэг дуудуулж, төөрсөн бол газар асуух гэх зэргээр маш өргөн хүрээгээр ашиглаж болно. 

Vertu Life

Өөрийгөө амжилтанд хүрсэн гэж үздэг хүмүүс Vertu сонгодог (фото 2)

Та Грэмми наадмын үдэшлэгт очихыг, Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд уригдахыг, эсвэл загварын долоо хоногуудад зочлохыг хүсдэг үү? Эсвэл аялахдаа дэлхийн хамгийн онцгой газруудад зочид буудал захиалах, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх тасалбар авах зэрэг маш олон онцгой үйлчилгээг Vertu Life-р дамжуулан авах боломжтой. Хэрэв бид Vertu-гийн ертөнцөд нэгдээгүй бол дээрх онцгой үйл явдлуудад зочлох эрхийг олж авах гэж багагүй цаг зав, нэмэлт төлбөр зарцуулах биз ээ. Тэгвэл Vertu гар утасны Life үйлчилгээ нь дэлхийн өнцөг булан бүрт болж буй VIP үйлчилгээг авч, дээд зэрэглэлийн арга хэмжээнүүд рүү нэвтрэх паспорт л гэсэн үг юм. 

Vertu Certainty  

Өөрийгөө амжилтанд хүрсэн гэж үздэг хүмүүс Vertu сонгодог (фото 3)

Бадмаараг шигтгээтэй улаан товч дээр дарахад гарч ирэх гурав дах онцгой үйлчилгээ бол Vertu Certainty юм. Та энэ цэсэнд орсноор өөрийн дуудлага болон бүх мессэж, дата хэрэглээгээ хамгаалж чадах бөгөөд өндөр зэрэглэлийн нууцлалд нь итгэлтэй байж болно. Зарим гар утас ухаалаг болох тусам бүх мэдээллээ нэг дор маш амархан алдах эрсдэл нээж өгдөг. Тэгвэл дээд зэргийн амжилтанд хүрсэн ухаалаг эрхмүүд үргэлж аюулгүй байдлыг энэ тэргүүнд тавьдаг заншилтай тул Vertu Certainty-д бүрэн итгэл үзүүлдэг байна. 

Хэрэв та Vertu гар утсыг өөрийн болгохоор сонирхож байвал аль ч загвар нь зөвхөн танд л зориулагдсан онцгой зүйл байх бөгөөд англи мастерууд бүх эд ангийг нь гар аргаар угсарч, дээд зэргийн чанарын баталгаа болгож өөрийн нэрийг сийлсэн байгаа. Яг л Швейцарь цаг шиг үнэ цэнэтэй бүтээгддэг Vertu гар утсыг та Монгол дахь салбараас нь худалдан авснаар бидний дээр дурдсан Vertu Concierge үйлчилгээг нэг жил үнэгүй ашиглах эрхтэй болно. Ингээд бид таны сонголтонд зориулж Vertu-гийн гурван загварыг санал болгож байна. 

  • Signature S Yellow Gold ceramic

  • Vertu-гийн гарын үсэг болсон Signature S Yellow Gold загварын гар утас нь алт, керамик хоёрыг хослуулсан дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн гар утасны нэг юм. Интернэт, сошиал ертөнцөөс хол, зөвхөн утсаар ярьж, мессеж бичихийг хүсдэг завгүй хүмүүст энэ загвар маш их таалагддаг. Энэхүү утсаар тасралтгүй 5,5 цаг ярих боломжтой бөгөөд нийт 300 цагийн турш цэнэгээ барина. Мэдээж Vertu-г сонгох гол шалтгаан болох Vertu Certienty үйлчилгээг авах боломжтой.

  • New Signature Touch Pure Jet Red Gold 

  • Vertu-с хамгийн сүүлд гаргасан New Signature Touch Pure Jet Red Gold загвар бол тавдугаар зэргийн титанаар хийж, PVD бүрхүүлтэй (хурууны хээ гардаггүй), индранил дэлгэцтэй, тугалын арьсан ар, улаан алтан эмжээртэй бүх эд ангийг нь гар аргаар угсарсан хамгийн шилдэг бүтээл юм. Техник үзүүлэлтээс нь дурдвал 128 GB багтаамжтай, Quglcomm, Snapdragon-ы 810 64bit-ын процессортой, 21 мегапикселийн нарийвчлал, авто фокус авагчтай камер болон утасгүй цэнэглэгч зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор тоноглогдсон байгаа.

  • Signature S Pure White

Нууцлаг бөгөөд ганган хээнцэр байдлын илэрхийлэл болсон Signature S Pure White загвар нь гар утасны сонгодог загварт дурлагсдын хамгийн дуртай сонголтуудын нэг юм. Цагаан алтаар хийсэн энэхүү загварт ч мөн адил Vertu-гийн нэг гол онцлог болох керамик спикер суурилуулсан учраас хэчнээн удаан ярьсан ч чих халж, өвдөхгүй. Мөн орчин тойрны дуу чимээг бага зэрэг тусгаарлаж өгдөг ба маш цэвэр дуугаралттай сонсогдох болно.

Та эдгээр дээд зэргийн чанартай гар утаснаас худалдан авахыг хүсвэл Vertu-гийн Монгол дахь албан ёсны дэлгүүрт зочлоорой. 

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, Vertu Boutique, #107

Утас: +976-70138977

цааш үзэх