Nike брэнд eSport буюу цахим спортод нэгдлээ
"League of Legends" тоглоомыг ивээн тэтгэнэ
Дэлхий дахинаа олон сая залуусын анхаарлыг татаж буй цахим спортын давлагаанд Nike брэнд нэгдлээ. Тодруулбал Nike брэнд Riot Games компанитай "League of Legends" тоглоомын мэргэжлийн лигийн тамирчдын спорт өмсгөлийг ивээн тэтгэх гэрээг байгуулаад байна. Дашрамд дурдахад Mastercard, Secretlab зэрэг олон улсын томоохон компаниуд "League of Legends" тоглоомыг ивээн тэтгэдэг билээ. Түүнчлэн Nike брэндийн зүгээс цахим спортын тамирчдад зориулан бие махбод болон оюун санааг давхар хөгжүүлэх бэлтгэлийн системийг боловсруулахад анхаарал хандуулна гэдгээ онцлоод байна.
Дашрамд дурдахад 93//Kidult марк Монголын D13 Esports багийн өмсгөлийн загварыг гаргасан ба багийн хамт олон өмсгөлийг "Extrmesland 2018" CS GO-ийн Ази Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо өмссөн байгаа.