Хайх

Team Mongolia: Эргэлзээтэй шийдвэртэй зургаа дахь өдрийн тойм

Team Mongolia: Эргэлзээтэй шийдвэртэй зургаа дахь өдрийн тойм

Таамаглашгүй спорт

Text: Buro.Mongolia


Рио-де-Жанейрогийн Олимпийн наадмын зургаа дахь өдөр хүчээ үзсэн монгол тамирчдын тэмцээний тойм

Өнгөрсөн шөнө Олимпийн наадмын дэвжээнд хүч үзсэн таван тамирчин маань бүгд ялагдаж, үзэгчдийн суудалд шилжлээ. Тэдэн дотроос Н.Түвшинбаяр аваргын ялагдал монголчуудыг нийтээр нь "Тэмцээний шүүлт үнэхээр шудрага болж байгаа юу" гэж эргэлзэхэд хүргэлээ. Гэвч маш шахуу хуваарьтай Олимпийн наадамд шүүгчдийн шийдвэр нэг л гарсан бол түүнийг өөрчлөх боломж гэж байхгүй. Тиймээс жудоч Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Н.Түвшинбаяр нарын хүлээсэн эргэлзээтэй ялагдлууд монголын баг тамирчдыг мохоох биш харин ч ирлэж өгч байгаа хэрэг юм.

Усанд сэлэлт - Б.Дөлгөөн усан спортын төрлийн 50м-ийн зайнд өрсөлдөж, 24,90 цагийн хурдтай 60 дугаар байранд шалгарлаа.

Бокс - Б.Түвшинбат 69кг-д 2-р тойрогт Ирландын тамирчин Стивен Доннейли д ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Буудлага - 50 метрийн урт бууны төрөлд 37 буучид цэцээ сорьсоноос манай тамирчин Г.Нандинзаяа 582 оноотой 9-р байранд эрэмбэлэгдэж финалд орж чадсангүй. 

Жудо  - 100 кг-ийн жинд зодоглосон МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Кубын бөхөд дийлдэж тэмцээнээ өндөрлүүллээ.

Жудо - 78 кг-д зодоглосон ОУХМ П.Лхамдэгд эхний шатанд Унгарын бөхөд дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.


цааш үзэх