Тейяна Тейлор онлайн фитнес программ гаргаж байна
Төгс бие
Канье Уэстын "Fade" видео клипний од Тейяна Тейлор дасгалын программ бүхий шинэ фитнес төслөө танилцууллаа
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Канье Уэст "Fade" гэдэг видео клипээ танилцуулсны дараа дэлхий нийтийг тус видеоны гол дүрийн бүсгүй Тейяна Тейлор "солиоруулсан" гэж хэлэхэд хилсдэхгүй. Үзэгчид түүний төгс, спортлог бие болон хөдөлгөөний эвслийг нь шүтэж, хэрхэн ийм бие галбиртай болох вэ гэсэн асуултыг өөртөө тавьж байсан юм. Бүр Ким Кардашьян хүртэл шүү!
Тэгвэл одоо Тейяна энэ бүх асуултанд хариулахаар шийдэж, "Fade 2 Fit" нэртэй шинэ төсөл гаргаж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан зарлалаа. "Fade 2 Fit" нь Тейяна Тейлорын өөрийнх нь дасгалын онлайн программ юм. Одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч хэрэв сонирхож байвал "Fade 2 Fit" вебсайтад бүртгүүлэх хэрэгтэй юм байна.