Хайх

Таны санааг сансарт хөөргөх Astrograph үзэг

Таны санааг сансарт хөөргөх Astrograph үзэг

Швейцарь мөрөөдөл

Text: Buro.Mongolia


Тансаг хэрнээ өвөрмөц цаг бүтээдгээрээ алдартай MB&F брэндийн хамт олон сансарын хөлөг мэт үзэг гаргалаа

"Максимилиан Бушер ба түүний найзууд" гэх үгний товчлол болсон MB&F брэнд анх 2005 онд Швейцарийн Женев хотод үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш маш содон загвартай, дээд зэрэглэлийн цагнууд гаргаж байгаа.

Микро технологийн инженер мэргэжилтэй Максимилиан бугуйн цагийг илүү сонирхолтой, дэвшилтэт, орчин үеийн болгох зорилгоор робот, сансарын хөлөг мэт ретро футуристик загвартай цагнууд бүтээсэн юм. Түүний "Space Pirate" нэртэй бугуйн цаг, "Balthazar", "Sherman" зэрэг робот хэлбэртэй цагнууд болон "Musicmachine" гэх оддын хөлөг мэт загвартай эгшигт хайрцаг нь MB&F брэндэд маш их нэр хүнд авчирсан. Максимилианы концепци нь тун идеалист шинж чанартай бөгөөд хил хязгаарыг тэлсэн, тогтсон сэтгэлгээг эвдсэн байдгаараа онцлогтой. 

Таны санааг сансарт хөөргөх Astrograph үзэг (фото 1)

Таны санааг сансарт хөөргөх Astrograph үзэг (фото 2)

Таны санааг сансарт хөөргөх Astrograph үзэг (фото 3)

Тэгвэл энэ удаад MB&F брэндийн хамт олон Швейцарийн алдарт бичгийн хэрэглэл үйлдвэрлэгч Caran D`ache брэндтэй хамтран сансарын хөлөг мэт Astrograph гэх үзэгний иж бүрдэл гаргалаа. Энэхүү родиумаар бүрсэн цагаан алтан үзэг нь пуужин мэт гэр, сансарын хөлөг хөөргөх тавцан адил хайрцаг болон соронзон тогтоогчтой сансарын нисгэгчтэй.

MB&F-ийн үүсгэн байгуулагч Максимилиан Бушер багадаа сансарын нисгэгч болно гэж мөрөөддөг байсан хүслээсээ сэдэвлэн энэхүү үзгийг бүтээжээ. Үзэгний иж бүрдэл тус бүрийг бий болгохдоо швейцарь урчууд нийт 500 орчим үйлдэлтэй гар ажиллагаагаар угсарчээ. 

MB&F x Caran D`ache Astrograph үзэгний иж бүрдэл нь энэ аравдугаар сард 20,000 долларын үнэтэй, родиум ба рутени бүрхүүлтэй гэсэн сонголттойгоор ердөө 99 ширхэг худалдаанд гарсан байгаа. 

цааш үзэх