Хайх

Apple компани зарим орнуудад ухаалаг утасныхаа үнийг бууруулна

Apple компани зарим орнуудад ухаалаг утасныхаа үнийг бууруулна

Долларын ханш өссөнөөс болж

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компанийн ерөнхий захирал Тим Кук ам.долларын ханш өссөний улмаас үндэсний мөнгөн тэмдэгт нь хамгийн ихээр үнэгүйдэж байгаа улс орнуудад зарим нэг iPhone ухаалаг утасны загваруудаа хямдралтай үнээр худалдаалах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр одоогоор тодорхой улс орнуудын нэрсийг зарлаагүй ч Хятад, Турк, Энэтхэг, Бразил, Орос зэрэг улсын талаар ярьж байх өндөр магадлалтай байгаа юм. Mөн яг хэзээнээс эхлэн ухаалаг утасныхаа үнийг бууруулах гэж байгаа талаар ч дурдаагүй байна. Дашрамд дурдахад iPhone утасны борлуулалт түүхэндээ анх удаа баярын улирлаар огцом буурсны дараа Тим Кук энэхүү мэдэгдлийг хийжээ.

Эргэн сануулахад одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 онд анхны iPhone ухаалаг утас худалдаанд гарсны дараахан Apple төхөөрөмжийнхөө үнийг бууруулж байсан түүхтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх