Хайх

Apple компани шинэ iMac танилцууллаа

Apple компани шинэ iMac танилцууллаа

Сайжруулсан үзүүлэлт ба дүрс дамжуулалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани хэдхэн хоногийн дараа болох арга хэмжээнээс өмнө шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулсаар байна. Тодруулбал уржигдар тэд хоёр шинэ iPad олон нийтэд харуулсан бол өчигдөр шинэчлэгдсэн iMac-аа "задаллаа".

Энэхүү шинэ загварын компьютер нь 4K (21,5 инчийн загвар) ба 5K (27 инчийн загвар) Retina дэлгэцтэй болсон бөгөөд 1 тэрбум өнгө боловсруулах чадвартай болжээ. Мөн шинэ төхөөрөмжид найм ба ес дэх үеийн Intel Core процессор суулгаж өгснөөр өмнөх 21,5 инчийн загвараас 60%, 27 инчийн загвараас 2,4 дахин илүү хүчирхэг болсон гэдгийг компанийн зүгээс мэдэгдсэн байна. Түүнчлэн шинэ компьютерт Radeon Pro 500X гэх шинэ график процессор суулгаж өгсөн байгаа.

Үнийн хувьд 21,5 инчийн 4K дэлгэцтэй хувилбар нь 1,299 ам.доллараас эхэлж байгаа бол 27 инчийн 5K дэлгэцтэй загвар нь 1,799 ам.доллараас эхлэн худалдаалагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх