Apple Watch Nike+ ухаалаг цаг худалдаанд гарах гэж байна
Аравдугаар сарын 28-нд
Apple Watch Nike+ ухаалаг цаг аравдугаар сарын 28-нд худалдаанд гарахаар болжээ. Тус цагийг гүйлтээр хичээллэдэг хүмүүст тусгайлан зориулсан бөгөөд Apple Watch Series 2 цагны үндсэн дээр тамирчдад зориулсан нэмэлт зүйлсийг суулгаж өгчээ. Тухайлбал цаганд тусгай гэрэлд гялбадаггүй нүүр, фторэластомер хэмээх материалаар хийсэн маш хөнгөн, агаар нэвтэрдэг оосор хийж, Nike+ Run Club гэх апп суулгажээ.
Энэхүү загварт Apple Watch Series 2 цагны адилаар GPS систем суулгасан тул таны туулсан зай, хурд болон чиглэлийг тодорхойлох болно. Мөн цагны дэлгэц нь маш тод, нарийвчлал сайтай учраас хурц нарны гэрэлд ч сайн харагдана. Үүнээс гадна, Apple Watch Nike+ цаг нь 50 м гүнд усны даралт тэсвэрлэх чадвартай. Тиймээс усанд сэлэхдээ санаа зоволтгүйгээр цагаа зүүгээрэй.
Энэхүү төхөөрөмж нь хар, мөнгөлөг, ногоон, зэрэг өнгөнүүдийг хослуулсан нийт дөрвөн өөр сонголттойгоор худалдаанд гарах юм байна.