Хайх

Дэлхийн III дайн болвол гол түлхүүр нь юу байх вэ

Дэлхийн III дайн болвол гол түлхүүр нь юу байх вэ

Wired сэтгүүлийн онцолсноор

Text: Ж.Чинбат


Нүднээс далд өрнөдөг ч өргөн хүрээнд тархаад байгаа цахим дайралтууд ирээдүйн өрсөлдөөний гол талбар болжээ

Улс орнуудын төрийн оролцоо, ивээн тэтгэлгээр хийгдсэн цахим дайралтуудын тухай мэдээлэл сар бүр ил болдог гэнэ. Үүнээс Их Британийн Wired сэтгүүл аравдугаар сарын дугаартаа онцолж дэлгэсэн халдлагуудын тухай мэдээлийг танд товчлон хүргье. 

АНУ

2001-2015

Эдвард Сноудэны дэлгэсэн бичиг баримтаас болж Үндэсний Аюулгүй байдлын албаны ажил зогссон.

Үр дүн: Бүх нийтийн аюулгүй байдалд нөлөөлсөн.

2007 он

Америк Ираны цөмийн зэвсгийн програмыг хорлон сүйтгэхийн тулд Stuxnet нэртэй вирус илгээсэн.

Үр дүн: Stuxnet түр хугацаанд л Ираны цөмийн зэвсгийн програмыг зогсоож чадсан юм. Энэ дайралт нь "цахим дайн"-ыг эхлүүлсэн ба энэ хоёр орон одоо ч улс төрийн асуудлуудаа шийдвэрлэхийн тулд бие бие рүүгээ дижитал дайралт хийдэг байна.

Хятад

2009-2011

Хятад улс нь Google, RSA аюулгүй байдлын алба болон хэд хэдэн газруудын эх кодыг олж авахын тулд хакердаж байсан.

Үр дүн: RSA-ыг хакердсан хүмүүс Засгийн газар болон корпорациуд нэвтрэхэд нь таньдаг чухал мэдээллүүдийг олж авсан.

2014

Хятад улс АНУ-ын Боловсон хүчний менежментийн газрын хэд хэдэн мэдээллийн санд нэвтэрсэн.

Үр дүн: Хакерууд Засгийн газрын шалгалтанд ярилцлага өгсөн 21 сая гаруй хүнтэй холбоотой мэдээллийг хулгайлсан.

Англи

2009-2013

Англи Google болон Yahoo-гийн далай доогуур явдаг кабелийг шифрлэгдээгүй замыг оруулахын тулд хакердсан.

Үр дүн: Эдвард Сноyдэний гаргасан бичиг баримтын дагуу Англи энэ компаниудаас гадна томоохон харилцаа холбооны компанийг хакерджээ.

2012

Английн Засгийн газрын Холбооны төв байгууллага нь чиглүүлэгч дамжин өнгөрч байгаа бүх утасны урсгалыг хянахын тулд Belgacom компанийг хакердсан.

Үр дүн: Хэдий хакерууд амжилттай нэвтэрч чадсан ч харилцаа холбооны компаний зүгээс хакерууд тэдний үйлчлүүлэгчдийн мэдээллийг дундаас нь барьж авсан гэдэгт эргэлзэж байгаа юм.

Өмнөд Солонгос

2013

Өмнөд Солонгосын компьютеруудын мэдээллүүд гэнэт устсан байна. Үүнд Хойд Солонгосыг буруутгасан ч батлах ямар нэгэн нотолгоо олдоогүй.

Үр дүн: Гурван банк, хоёр телевиз халдлаганд өртсөн.

Хойд Солонгос

2014

Sony Pictures Entertainment халдлаганд өртсөн.

Үр дүн: Халдагчид дотоод хэрэгтэй мэдээллийг авсан ба тэд үүнийг сүүлд интернетэд байрлуулсан.

Израиль

2014

Израиль Оросын улс төрийн халдлагын талаарх судалгааны мэдээллийг авахын тулд Kaspersky Lab хэмээх аюулгүй байдлын компанийг хакерджээ.

Үр дүн: Дайрагчид Kapersky-гийн судалгааны талаар хангалттай мэдээлэл олж авсан.

2012

Ираны газрын тосны яам, Ираны үндэсний газрын тосны компаний эсрэг дайралт хийсэн.

Үр дүн: Бүх мэдээллүүдийг болон программуудыг нь устгасан.

Иран

2012

Иран Saudi Aramco газрын тосны компаний салбаруудын компьютерт Shamoon нэртэй вирус илгээсэн.

Үр дүн: Shamoon вирус бүх файлуудыг нь устгаад 30000 машиныг эвдэлсэн.

2011-2012

АНУ-ын банк руу халдсан.

Үр дүн: Халдлага нь ямар нэгэн томоохон хохирол учруулаагүй.

Орос

2014 

AНУ-ын Цагаан ордон болон Засгийн газрыг хакердсан

Үр дүн: Ерөнхийлөгч Барак Обамагийн цахим захидал болон цагийн хуваарьт нэвтэрсэн.

2015

Францын Tv5Mondе телевизийг хакердсан.

Үр дүн: Хакерууд телевизийг хэдэн цагийн хугацаанд хаасан байна.

 

цааш үзэх