Хайх

Дижитал детокс: Амралтаараа цахим ертөнцөөс хэрхэн завсарлага авах вэ?

Дижитал детокс: Амралтаараа цахим ертөнцөөс хэрхэн завсарлага авах вэ?

Үзэг, цаас бэлдээрэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Хүмүүс Instagram, Facebook эргүүлэн ямар нэг зүйлд сатааралгүйгээр тайван ном уншиж, бодит амьдралд өрнөж буй үйл явдлуудад төвлөрч, өөрийгөө цахим ертөнцийн солиорлоос унтраахыг хүсэх болжээ. Гэхдээ бүх зүйл тийм ч амар биш. Бид олон нийтийн сүлжээ, технологийн ертөнцөөс түр ч болов завсарлага авч, амрахыг хүсэхэд тархи инерцээрээ үүнийг эсэргүүцдэг болохыг Quartzy онцолж байна. Учир нь хүний тархи "жиргээ", Instagram постуудыг үргэлжлүүлэн эргэцүүлж, онлайн худалдан авалт хийхийг төлөвлөж байдаг гэнэ. Энэ нь таныг бүрэн хэмжээний дижитал детокс хийж, удаан хугацаанд төлөвлөсөн аялал эсвэл хүсэн хүлээсэн амралтын өдрүүдээ таашаахад тань саад болдог байна.

Тэгэхээр өдөр бүр 100,000 үг, 34 гигабайт мэдээллийг боловсруулдаг тархиныхаа ачааллыг бууруулж, бүрэн утгаараа амраахын тулд доорх зүйлсийг туршаад үзээрэй.

Шинэ санаагаа тэмдэглэж авах

Хэрэв танд олон нийтийн сүлжээгээ шинэчлэх сонирхолтой санаанууд төрвөл үзэг, цаас гаргаж ирээд, бүгдийг нь тэмдэглээд аваарай. Онлайн горимд шилжихгүйгээр, тэмдэглэж авсан жагсаалтаа дараа нь амралтаа дуусах үед харах хэрэгтэй. Ингэснээр та пост хийх зүйлдээ ч илүү итгэлтэй байх болно.

Чимээ шуугиангүй орчноор хүрээлүүлэх

Хэрэв боломжтой бол ганцаараа байж, мэдээллийн эх сурвалжуудаас (дуу болон дүрсний) аль болох өөрийгөө тусгаарлахыг хичээгээрэй.

Үйл явцад төвлөр

Болж буй үйл явдалд автаж, зөвхөн тухайн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал өмнө нь хийж байгаагүй шинэ зүйл туршиж үзээрэй. Жишээ нь бие болоод сэтгэл санааны хувьд бүрэн төвлөрөх боломжтой бокс, серфинг гэх зэрэг спортын төрлүүдээр хичээллэж болох юм. Эсвэл далайн эрэг дагуу гүйж, нам гүн орчинд ном уншиж ч болно шүү дээ. Ингэснээр та төхөөрөмжөө оролдохоос сэргийлнэ.

Хэрэв бүтэлгүйтвэл

Эцэст нь сануулахад өөрийнхөө юу бодож байгаа тухай бодох нь таныг улам солиоруулна. Тиймээс амар амгалан байдал таны тэвчээрийг барж байвал өөрийгөө шүүмжлэлгүйгээр дижитал ертөнцгүй байж чадахгүй болсноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та богино хугацаанд ч болов тархиа амрааж чадсан байх нь л хангалттай юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх