Хайх

Facebook компани Instagram ба WhatsApp-ын нэрийг өөрчилнө

Facebook компани Instagram ба WhatsApp-ын нэрийг өөрчилнө

Хэрэглэгчдэд "эзнийг нь таниулах" зорилгоор

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook компани Instagram олон нийтийн сүлжээ ба WhatsApp мессенжерийн нэрийг өөрчлөхөөр шийджээ. Тодруулбал тун удахгүй эдгээр хоёр апп "Instagram from Facebook", "WhatsApp from Facebook" гэдэг нэртэй болох гэж байна. Гэхдээ энэхүү шинэчлэлт нь аппын үйл ажиллагаанд огт нөлөөлөхгүй бөгөөд хэрэглэгчдийн ухаалаг утасны дэлгэц дээр ч аппуудын нэр өөрчлөгдөхгүй юм байна.

Facebook-ийн төлөөлөгч Берти Томсоны хэлснээр "Бид өөрсдийн бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ Facebook-ийн нэг хэсэг гэдгийг тодорхой байлгахыг хүсэж байна" хэмээн уг шийдвэрээ тайлбарлажээ.

Одоогоор "From Facebook" гэх шинэ нэр аппын яг аль хэсэгт гарч ирэх нь тодорхойгүй байгаа ч The Verge вебсайтын үзэж байгаагаар App Store болон Google Play дээр апп шинээр татаж авахад харагдах магадлалтай гэнэ. Сонирхуулахад Facebook-ийн Workplace гэх мессенжерийг "Workplace by Facebook" нэрээр татаж суулгадаг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх