Хайх

Загварын долоо хоногийн үеэр хамгийн их анхаарал татсан брэндүүд ба моделиудыг Instagram нэрлэлээ

Загварын долоо хоногийн үеэр хамгийн их анхаарал татсан брэндүүд ба моделиудыг Instagram нэрлэлээ

Парис, Милан, Нью-Йорк ба Лондонгийн загварын долоо хоногийн үр дүн

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram апп хавар-зун 2018 улиралд зориулсан загварын долоо хоногуудын үеэр олон нийтийн сүлжээнд хамгийн их анхаарал татсан брэнд ба моделиудыг нэрлэсэн байна.

Chanel, Gucci, Tom Ford ба Burberry брэндүүд Парис, Милан, Нью-Йорк ба Лондонгийн загварын долоо хоногийн үеэр Instagram сүлжээнд хамгийн "алдартай" байсан гэдгийг тэд мэдэгдлээ. Энэхүү статистикийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид загварын брэндүүдийг хэр олон удаа дурдсан, коммент бичсэн, хэштег хийсэн, байршлыг нь тэмдэглэсэн гэсэн мэдээллүүд дээр суурилан гаргасан байна.

Харин дээрх брэндүүдийн араас Dior, Prada, Calvin Klein болон Их Британийн хатан хаан II Элизабет загварын шоунд нь зочилсон Richard Quinn орднууд жагсчээ.

Instagram мөн загварын долоо хоногуудын үеэр хамгийн "завгүй" байсан моделиудыг нэрлэсэн байна. Тухайлбал өдгөө 16 настай Кайя Гербер нийт 21 загварын шоуны тайзнаа алхжээ. Жагсаалтын хоёр ба гуравдугаар байранд Жижи болон Белла Хадид нар бичигдсэн байна. Instagram аппын гаргасан дэлгэрэнгүй жагсаалтыг харцгаая:

Загварын долоо хоногуудын үеэр хамгийн их анхаарал татсан моделиуд

1. Кайя Гербер
2. Жижи Хадид
3. Белла Хадид
4. Карли Клосс
5. Фрэн Саммерс

Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр хамгийн их анхаарал татсан брэндүүд

1. Tom Ford
2. Calvin Klein
3. Ralph Lauren
4. Michael Kors
5. Marc Jacobs

Лондонгийн загварын долоо хоногийн үеэр хамгийн их анхаарал татсан брэндүүд

1. Burberry
2. Richard Quinn
3. Christopher Kane
4. Teatum Jones
5. Delpozo

Миланы загварын долоо хоногийн үеэр хамгийн их анхаарал татсан брэндүүд

1. Gucci
2. Prada
3. Fendi
4. Versace
5. Moschino

Парисын загварын долоо хоногийн үеэр хамгийн их анхаарал татсан брэндүүд

1. Chanel
2. Dior
3. Louis Vuitton
4. Saint Laurent
5. Balmain

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх