iPhone 8 ухаалаг утасны түгжээг хэрхэн тайлах вэ?
Нүүр царай таних 3D системтэй болно
Bloomberg сэтгүүлийн мэдээллэснээр шинэ iPhone 8 ухаалаг утас одоо ашиглаж буй хурууны хээ уншигчийг (Touch ID) нүүр царай таних 3D системээр орлох гэнэ. Apple компанийн инженерүүд шинэ загварын iPhone утсанд гүн мэдрэгч суулгаснаар хүний нүүр царайг хэдэн зуун миллисекундэд уншиж, утасны түгжээг тайлах аж.
Энэхүү шинэ 3D систем нь хурууны хээ унших горимоос илүү найдвартай бөгөөд хүмүүс одооноос эхлэн нүүр царайгаа "уншуулж" утасныхаа түгжээг тайлахаас гадна, төлбөр тооцоо хийж, апп ашиглах гэх зэрэг бусад үйлдлүүдийг хийх боломжтой болох юм.