Хайх

iPhone 8 утасны утасгүй цэнэглэгч тусдаа худалдаалагдах уу?

iPhone 8 утасны утасгүй цэнэглэгч тусдаа худалдаалагдах уу?

Цахим ертөнцөд шинэ зургууд алдагдсан байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ оны есдүгээр сард хүн бүхний хүсэн хүлээж буй Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга болно. Зарим эх сурвалжуудын үзэж буйгаар Apple компани iPhone 7S, 7S Plus, iPhone 8 гэсэн гурван шинэ ухаалаг утас танилцуулах юм. Хэрэв iPhone 7S ба 7S Plus нь одоо байгаа загварын сайжруулсан хувилбар болох бол, iPhone 8 нь цоо шинэ дизайн ба үйлдлийн системтэй утас байх юм. Тиймээс шинэ утасны талаарх янз бүрийн цуурхлууд цахим ертөнцөд тархсаар байна.

Тухайлбал Home товчлуур виртуал хэлбэрт шилжиж, ашиглаж буй программаас шалтгаалан хэмжээгээ өөрчилж, мөн видео үзэж, тоглоом тоглох үед дэлгэцэн дээр огт харагдахгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Түүнчлэн хурууны хээ уншигчийн оронд нүүр царай таних систем нэвтрүүлнэ ч гэж яригдсан удаатай.

Харин хамгийн сүүлийн үеийн цуурхлаас дурдвал, саяхан цахим ертөнцөд iPhone 8 утасны утасгүй цэнэглэгчийн эд ангийн зураг тархсан юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү утасгүй цэнэглэгчийг Apple тусад нь худалдаалах гэнэ. Харин бид энэ мэдээлэл үнэн эсэхийг дараа сард олж мэдэх болно.

iPhone 8 утасны утасгүй цэнэглэгч тусдаа худалдаалагдах уу? (фото 1)

iPhone 8 утасны утасгүй цэнэглэгч тусдаа худалдаалагдах уу? (фото 2)

цааш үзэх