Хиймэл оюун ухаан хүний хошигнол ойлгодог боллоо
Google Research-ийн хамгийн сүүлийн үеийн загвар
Google Research-ийн багийнхан өөрсдийн бүтээсэн шинэ алгоритм бүхий PaLM (Pathway Language Model) хэлний загвараа танилцууллаа.
Урьд өмнө хийгдэж байсан бүх загваруудаас илүү буюу 540 тэрбум параметр бүхий уг загвар нь дан ганц хошигнол ойлгож тайлбарлахаас гадна асуудлыг шалтгаан үр дагавраар нь ангилах, өгөгдөл концепцийг задлан зөв нөхцөлд тааруулан хэрэглэх, энгийн өгүүлбэртэй бодлого бодох, өөр хэл дээр бичигдсэн кодыг бусад хэл рүү хөрвүүлэн бичих чадвартай юм байна. “Олон өөр төрлийн чадварууд суулгаад шаардлагатай үед нь илүү хүнд даалгавар биелүүлэхээр сэргээн санадаг байхаар бүтээхийг зорьсон. Хөхтөн амьтны тархины ерөнхийлөх үйлдэлтэй төстэй байдлаар гэсэн үг” хэмээн Google Research-ийн ахлах судлаач Жефф Дийн (@JeffDean) өөрийн блогтоо бичжээ.
Хүний харилцаа ямар ч тогтсон дүрэмгүй учраас аливаа алгоритмаар хэлний баялаг шинжийг бүрэн таних боломжгүй билээ. Тэдгээр баялаг шинжийн нэгээхэн хэсэг болох хошигнолыг ойлгодог алгоритм бүтээнэ гэдэг нь томоохон дэвшилт болж байна.