Хайх

Хуучин iPhone утасны хурд сааралтыг зогсоох боломжтой

Хуучин iPhone утасны хурд сааралтыг зогсоох боломжтой

Шинэ iOS үйлдлийн системийн тусламжтайгаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Apple компани хуучин загварын iPhone утаснуудын үйл ажиллагааг санаатайгаар удаашруулдаг болохоо зарлаж олон хэрэглэгчийн дургүйцлийг хүргээд байсан юм. Тэгвэл энэ хугацаанд Apple компаниас тодруулга хийж, литий-ион батерей нь цаг хугацаа өнгөрөх тусам хуучирч, ачааллаа дийлэхээ больж, төхөөрөмжийг эрсдэлээс хамгаалах зорилгоор гэнэт унтардаг гэж мэдэгджээ. Тиймээс тус компани утсыг гэнэт унтрахаас сэргийлж, хамгаалах зорилгоор хуучин загваруудын үйл ажиллагааг зориудаар удаашруулдаг гэдгээ онцолсон юм.

Харин тун удахгүй буюу 2018 оны гуравдугаар сард iOS 11 үйлдлийн систем шинэчлэгдэн гарснаар хуучин утасны хурд сааралтыг зогсоох боломжтой болно гэдгийг The Verge мэдэгдлээ. Apple компанийн тэргүүн Тим Кук ABC News-д өгсөн ярилцлагадаа "Бид хүмүүст төхөөрөмжийнхөө батерейны нөхцөл байдлыг харах боломж олгоно. Энэ маш ойлгомжтой. Өмнө нь ийм зүйл байгаагүй" гэж ярьсан байна. Мөн Тим Кук утсыг гэнэт унтрахаас сэргийлж, төхөөрөмжийн үйл ажиллагааг удаашруулсан хэвээр байх боловч хэрэв "Танд энэ үйлдэл шаардлагагүй бол унтрааж болно" гэж нэмж хэлсэн юм.

цааш үзэх