Хайх

Samsung компани Galaxy S20, S20 Plus, S20 Ultra загварын ухаалаг утаснууд танилцууллаа

Samsung компани Galaxy S20, S20 Plus, S20 Ultra загварын ухаалаг утаснууд танилцууллаа

Xbox, 8K видео, 5G сүлжээ, шинэ түвшний камер ба бусад

Text: Бюро 24/7


Өнгөрсөн шөнө Samsung компани Сан-Франциско хотод уламжлал ёсоор "Unpacked" нэртэй шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээгээ зохион байгуулж,  Galaxy S20, S20 Plus, S20 Ultra гэсэн гурван шинэ загварын ухаалаг утас албан ёсоор танилцуулсан байна.

Ухаалаг утасны зургийг шинэ түвшинд хүргэх камер

Samsung компани Galaxy S20, S20 Plus, S20 Ultra загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 1)

Амьдралынхаа чухал мөчүүдийг зураг, бичлэгээр дамжуулан илэрхийлдэг болсон орчин үед ухаалаг утасны камерын чанар маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Samsung компани хэрэглэгчдийн энэхүү өндөр шаардлагад нийцүүлэн хиймэл оюун ухаан, цоо шинэ мэдрэгчтэй камерын систем зохион бүтээсэн байна. Тухайлбал Samsung Galaxy S20, S20 Plus загварууд нь 64 MP камертай бол S20 Ultra загварт 108 MP камер суулгаж өгснөөр дээд зэргийн чанартай зургууд дарах боломж бүрджээ. Түүнчлэн S20 ба S20 Plus ухаалаг утаснууд 10 MP селфи камертай болсон бөгөөд харин S20 Ultra загвар нь 40 MP селфи камер суулгаж өгсөн байна. Мөн сайжруулсан мэдрэгч, хиймэл оюун ухааны тусламжтай одоо харанхуйд ч өндөр чанартай зураг авах боломжтой.

Шинэ ухаалаг утаснуудын камерын бас нэгэн гайхалтай үйлдэл нь "Single Take" гэх горим юм. Энэхүү үйлдлийн тусламжтай нэг удаа товчлуур дээр даран олон төрлийн (өргөн өнцгөөр, Live Focus гэх зэрэг) зураг авах бөгөөд тэдгээрээс хамгийн шилдэг хувилбаруудыг сонгож болно.

Үүнээс гадна одоо Space Zoom гэх горимын тусламжтай дүрсийг хэд дахин татаж ойртуулах боломжтой болжээ. Тухайлбал S20 ба S20 Plus загварууд 30 дахин ойртуулах боломжтой бол S20 Ultra ухаалаг утас нь 100 дахин "Zoom" хийх чадвартай болсон байна.

Samsung компани сүүлийн жилүүдэд зурагтууддаа 8К технологийг нэвтрүүлж эхэлсэн бол тэд одоо үүнийг ухаалаг гар утаснууддаа суулгаж байна. Тодруулбал одоо Samsung Galaxy S20, S20 Plus, S20 Ultra ухаалаг утаснууд бүгд 8K чанартай бичлэг хийдэг болжээ. Мөн 8K чанартай бичлэгээ зогсоон, хүссэн дүрснээсээ 33 MP чанартай зураг гарган авч болох юм. Түүнчлэн хиймэл оюун ухааны тусламжтай гүйж байхдаа ч өндөр чанартай, тогтвортой бичлэг хийж болно.

Илүү том дэлгэц

Samsung компани Galaxy S20, S20 Plus, S20 Ultra загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 2)

Samsung компани Galaxy S20, S20 Plus, S20 Ultra загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 3)

Galaxy S20 (6,2 инч), S20 Plus (6,7 инч), S20 Ultra (6,9 инч) ухаалаг утаснууд Amoled дэлгэцтэй бa refresh rate нь 120 Гц болсон байна. Өөрөөр хэлбэл дэлгэц нь өмнөх загваруудаас хамаагүй хурдтай болсон гэсэн үг юм.

Xbox-ын тоглоом ухаалаг утсан дээр

Өчигдөр Samsung-ийн стратегийн захирал Дэвид Парк Microsoft компанитай хамтран ажиллаж байгаа гэдгээ зарласан бөгөөд ингэснээр Forza Street нэртэй Xbox-ын тоглоом анх удаа Galaxy ухаалаг утсан дээр нэвтэрч байгаа юм. Мөн Microsoft компанитай хамтран шинэ түвшний "cloud based" тоглоомууд танилцуулахаа мэдэгджээ.

Үнэ ба худалдаанд гарах хугацаа

Samsung Galaxy S20 загвар нь $999 эхлэх бол S20 Plus нь $1,199-с эхлэн худалдаанд гарах болно. Харин Samsung Galaxy S20 Ultra загвар нь $1,399-с эхлэн зарагдах юм. Эдгээр шинэ ухаалаг утаснуудыг 2020 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн худалдан авч болно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх