Хайх

Тун удахгүй: Instagram-д цаг хүртэлх урттай бичлэг нийтэлж болно

Тун удахгүй: Instagram-д цаг хүртэлх урттай бичлэг нийтэлж болно

Босоо байрлалтай бичлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

The Wall Street Journal сэтгүүлийн мэдээллэж буйгаар Instagram-ийн хэрэглэгчид тун удахгүй нэг цаг хүртэлх урттай видео бичлэг нийтлэх боломжтой болох нь ээ.

Энэхүү нэмэлт үйлдлийн ачаар Instagram-ийн хэрэглэгчид илүү бүтээлч, сонирхолтой зүйлсийг бусдадаа түгээх давуу талтай болно хэмээн апп хөгжүүлэгчид үзэж байгаа юм. Түүнчлэн цагийн урттай нийтлэгдэх бичлэг нь вертикал буюу босоо байрлалтай байх тал дээр анхаарлаа хандуулж байгаа гэдгээ тэд онцоллоо. Учир нь судалгаагаар олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дийлэнх хувь нь босоо байрлалтай бичлэг үзэх илүү дуртай байдаг нь нотлогджээ.

Одоогийн байдлаар Instagram Story хэсэгт 15 секундийн урттай бичлэг хийж болдог бол нийтлэл хэлбэрээр 60 хүртэлх секундийн бичлэг оруулж болдог билээ.

Тун удахгүй: Instagram-д цаг хүртэлх урттай бичлэг нийтэлж болно (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх