Хайх

Vero: Instagram-ыг орлох магадлалтай шинэ апп

Vero: Instagram-ыг орлох магадлалтай шинэ апп

Ямар нэгэн сурталчилгаагүй бөгөөд мэдээллийг нийтэлсэн дэс дарааллаар нь харуулдаг олон нийтийн сүлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram бол дэлхий даяар сард 800 сая идэвхтэй хэрэглэгчтэй, нөлөө бүхий олон нийтийн сүлжээ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ сүүлийн үед энэхүү аппын зарим нэг шинэчлэгдсэн үйлдлүүд хүмүүст төдийлөн таалагдахгүй байгаа нь ч бас үнэн юм. Жишээ нь хэт их сурталчилгаа байршуулдаг, постыг нийтлэгдсэн хугацааных нь дарааллаар бус алгоритм ашиглан харуулдаг, Snapchat-ын алдартай үйлдлүүдийг хуулбарласан зэрэг янз бүрийн шалтгаанаас болж хэрэглэгчид Vero гэх шинэ апп руу анхаарлаа хандуулах болжээ.

Хамгийн анх 2015 онд нээлтээ хийсэн Vero олон нийтийн сүлжээ нь хэрэглэгчиддээ зураг, видео, ном, кино зэрэг бүхий л төрлийн контент нийтэлж, бусадтай хуваалцах боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой юм.

Vero: Instagram-ыг орлох магадлалтай шинэ апп (фото 1)

Энэхүү олон нийтийн сүлжээний гол давуу талуудын нэг нь контентыг нийтлэгдсэн хугацааных нь дэс дарааллын дагуу харуулдагт оршино. Ингэснээр та олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бүх зүйлсийг харж, найзуудынхаа постыг алгасахгүй байх боломжтой юм. Үүнээс гадна Vero апп нь сурталчилгаа байршуулдаггүй бөгөөд хэрэглэгчдээс аль болох бага хувийн мэдээлэл авдаг гэдгээрээ бусдаас онцгойрдог. Эдгээр давуу талууд нь сүүлийн үед хэт их сурталчилгаатай болсон Facebook олон нийтийн сүлжээний гол өрсөлдөгчдийн нэг болж байна. 

Одоогийн байдлаар тус аппыг үнэ төлбөргүй ашиглаж болох ч, цаашид Vero олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхийн тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болох юм. Гэхдээ тус компанийн зүгээс нэг жилд ердөө хэдхэн ам.долларын хураамжийг хэрэглэгчдээс авна гэж тооцоолж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх