Soneva Jani: Одон орны оргил, кино театр бүхий Мальдивын хөх далайн амралтын газар
Ухаалаг тансаглал
Хэрвээ та, далайн эргийн амралтууд байгалийн цөөн төрхтэй, аялах газар, үзвэр үйлчилгээ муутай, богино хугацаагаар очиход ч уйтгартай гэж бодож байвал 2016 онд Мидуппарт нээгдэх Soneva Jani таны эргэлзээг тайлна.
Soneva эко амралтын газрын гурав дах төсөл Soneva Jani нь хөх далайн эрэг орчимд 5 км гаруй урт сунайсан талбай эзлэнэ. Удахгүй тэнд байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээх боломжтой хулс модон материал ашиглаж 54 ширхэг содон вилла баригдах гэж байна. Өглөө нар мандмагц (эрт сэрвэл шүү дээ) далайд сэлж, өдөр нь спад орж, наранд биеэ шарангаа ном уншин, тэндэхийн 50 төрлийн зайрмагны амтыг шалгаж суух зугаатай байх биз ээ. Харин оройдоо одон орны оргилд очин Санчир гарагийг дурандаж, телескопгүй ч тод харагдах од эрхэсийн сайхныг биширч болно. Одон орон судлах ажлаа хийж дууссаны дараа задгай тэнгэрийн доорх дулаахан оройг яг л Италийн алдарт кинонд гардаг шиг Paradiso нэртэй кино театрт яагаад өнгөрөөж болохгүй гэж?