Хайх

Гоёл чимэглэлийн Pandora брэнд Харри Поттерын сэдэвтэй цуглуулга танилцууллаа

Гоёл чимэглэлийн Pandora брэнд Харри Поттерын сэдэвтэй цуглуулга танилцууллаа

Text: Бюро 24/7


Зураг:

Хэдийгээр Харри Поттер кино цувралын сүүлийн анги 2011 онд төгссөн боловч энэхүү франчайз нь одоо хүртэл эрэлттэй, алдартай хэвээр байгаа билээ. Жоан Роулингийн бичсэн шидтэн хүүгийн тухай цуврал номууд нь дэлхийн 80 хэл дээр орчуулагдаж, сүүлийн 22 жилийн хугацаанд хагас тэрбум ширхэг зарагдсан байдаг. Мөн дэлхийн олон алдартай брэндүүд энэхүү шидэт ертөнцөөс сэдэвлэсэн эд зүйлс худалдаанд гаргаж байсан удаатай. Жишээ нь хамгийн сүүлд л гэхэд 2019 оны зургаан сард Vans гутлын брэнд Харри Поттероос сэдэвлэсэн цуглуулга танилцуулж байжээ.

Тэгвэл энэ удаад дэлхийн шилдэг гурван үнэт эдлэлийн брэндийн нэгээр нэрлэгддэг Pandora ч мөн адил Харри Поттер цуврал номоос сэдэвлэсэн цуглуулгаа танилцуулжээ. Цуглуулга нь номон дээрх дүрүүд ба бэлгэдлээс санаа авсан 12 "charm" буюу чимэглэл, унжлага болон бугуйвчуудаас бүрдэх юм. Үүнд Хогвартс сургууль, гол дүрүүд болох Харри Поттер, Рон Уизли, Хермаини Грейнжер нарын бяцхан хувилбарууд, тэр ч байтугай Доббигийн дүрстэй бяцхан чимэглэл хүртэл бий.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх