Арьс арчилгаанд заавал туршиж үзэх аргачлал
Гуаша гэж юу вэ?
Гуаша гэдэг нь Хятадын уламжлалт анагаах ухаанд, тэр дундаа гоо сайхны эмчилгээнд ашиглагддаг хаш чулуун иллэг юм. Гуа буюу дарах, хусах ша буюу тууралт, улайлт гэсэн утгыг илэрхийлэх ба гуаша иллэг нь нүүрний булчингуудыг суллаж, цусны эргэлтийг 400 хувиар сайжруулахын зэрэгцээ толгойн өвчинг намдаан, арьсны эд эсүүдийг сэргээж, эрүүл толигор байлгахад эерэг нөлөө үзүүлдэг арьсны шидэт иллэг юм.
Гуаша иллэгийг хэрхэн хийх вэ?
Гуаша иллэгийг нүүр, бие, хуйх гээд аль ч хэсэгт хийх боломжтой. Хамгийн гол нь иллэгийг хийхдээ арьсаа заавал чийгшүүлсэн байх ёстой. Гуаша иллэгийг хүзүүний хэсгээс эрүү, хацар, дух гэсэн доороос дээшээ, дотроос гадагш чиглэсэн байдлаар маш зөөлөн даралттайгаар хийнэ. Иллэг хийсний дараа арьс бага зэрэг улайх ба энэ нь цусны эргэлт сайжран, коллагены нийлэгжилт ихсэж буйн шинж болохыг гуаша иллэгийн хаш чулуун эдлэл, охь тос санал болгодог Hayo'u брэндийн үүсгэн байгуулагч Кэти Бриндл зөвлөсөн юм. Гэхдээ хэт эмзэг арьстай хүмүүс болон батга гарсан үед гуаша иллэг хийхийг хориглодог байна.
Гуаша иллэгийг өдөр бүр хийж болох ба өглөө хийснээр нүүрний хаван буулгаж, арьсыг эрч хүчээр тэтгэх бол оройн арьс арчилгааны үеэр гуаша иллэг хийх нь арьсыг тайвшруулж, булчинг суллаж өгдөг байна. Түүнчлэн гуаша чулууны нумарсан хэсгийг ашиглан нүүрний цэгүүд дээр даралт өгөн нүүрний булчинг тайвшруулах, суллах боломжтой.
Ямар төрлийн чулууг сонгох вэ?
Хаш чулуу нь арьсны үрэвслийг намдаах, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй ба хүйтэн байдлаа удаан хадгалах чадвартай байдаг. Харин усан ягаан болор нь зүрхэн чакраг дэмждэг тул цээж, хүзүү хэсэгтээ иллэг хийхэд ашиглах нь илүү үр дүнтэй. Гуашаг бүлээн усаар цэвэрлэх ба хөргөгчид хадгалах нь илүү зохимжтой.
Гуаша иллэг хийхэд хэрэглэгдэх зүйлс:
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт