Матт бүтэцтэй, шахмал хацар өнгөлөгч
Хавар-зун улирлын загварын шоунууд дээр хацар өнгөлөгч түрхсэн моделиуд олноороо үзэгдэж, энэхүү нүүр будалтын трендийг дахин нэг сэргээлээ. Мэргэжлийн нүүр хувиргагчид загвар өмсөгчдийн шанаа ба чамархайг ягаан өнгийн төрөл бүрийн туяагаар будаж, залуу бас романтик төрх бүрдүүлсэн байлаа. Нэг үгээр бол хацар өнгөлөгч нь энэ улиралд танд хэрэг болох хамгийн гол косметик бүтээгдэхүүний нэг юм. Энэхүү давалгааг ойлгосон Кайли Женнер саяхан таван төрлийн өнгөний сонголттой, матт бүтэцтэй, шахмал хацар өнгөлөгч танилцуулсан ба тэрхүү бүтээгдэхүүн энэ баасан гарагт худалдаанд гарна гэдгийг зарлалаа.
Энэ нь Женнерийн гаргасан анхны хацар өнгөлөгч биш. Тэр өмнө нь Гэгээн Валентины өдөрт зориулан хоёр төрлийн өнгөний сонголттой, цөөн тоогоор үйлдвэрлэгдэх хацар өнгөлөгч худалдаанд гаргасан бөгөөд тухайн үед уг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд ихээхэн шуугиан дэгдээж байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт