Хайх

Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа

Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа

Text: Б.Энххүслэн


Бид шинэ жилийн баяраар ямар нүүр будалт хийхээ мэдэхгүй байгаа эмэгтэйчүүддээ зориулан гоо сайхны салбарт давамгайлж буй будалтын санааг хүргэж байна.

Загварын тайзнаа харагдсан гялалзсан нүд

Гялалзсан тень, саа, шигтгээтэй будалт бол баярын уур амьсгал оруулагч сонгодог мейкапуудын нэг яахын аргагүй мөн. Энэхүү будалт нь хавар-зун 2024 улирлын загварын шоун дээр түлхүү харагдсан билээ. Ингэхдээ мейкап артистууд нүдний сааг тэгш бус хэмтэйгээр түрхэж хэт төгс байлгах гэж хичээгээгүй байна. Мөн дийлэнх анхаарлыг нүдэн дээр төвлөрүүлэхийн сацуу нүүр будалтыг тэнцвэртэй харагдуулахын тулд суурь, уруул, хөмсөг зэргийг маш хөнгөн байдлаар буджээ.

Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 1)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 2)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 3)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 4)

Мейкап артист Александра Френчээс санаа авах нь

“Euphoria” цувралын хоёрдугаар улирлын нүүр будалтын багт ажилласан туршлагатай Александра Френчийн мейкапууд нэгэн хэвийн бус, "хайрцгаасаа" гарсан, бүтээлч байдаг. Тэрээр Эмма Чемберлейн, Алекса Деми, Никола Пельц гэхчлэн өнөө цагийн It охидын дүр төрхийг өөрийн гараар тодорхойлж буй нэгэн юм. Тэгвэл бид Александрагийн будалт дунд хамгийн түгээмэл давтагддаг бүдэг хөмсөгтэй мейкапыг энд онцолж байна.

Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 5)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 6)

Ази царайны онцлогт тохирсон смоки

Смоки будалт бол мөн л үдэшлэгт хийдэг сонгодог мейкапуудын нэг билээ. Энэ төрлийн будалтыг нүдний онцлогтоо тохируулан хийх нь чухалд тооцогддог ба нүүр будалтын артистууд давхраатай, давхраагүй, хүнхэр гээд нүдний онцлогоос шалтгаалан будалтын өөр өөр техникийг хэрэгжүүлдэг. Иймд хэрэв та смоки будалтыг гэртээ бие даан хийхээр төлөвлөсөн бол Ази нүдийг хэрхэн будах зааварчилгаатай юун түрүүнд танилцаарай. Заавар бичлэгийг энд даран үзээрэй.

Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 7)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 8)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 9)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 10)

2024 оны гол өнгөөр нэрлэгдсэн тоорын ягаан

Pantone өнгөний институт жил бүрийн арванхоёрдугаар сард ирэх оны гол өнгийг нэрлэдэг уламжлалтай билээ. Тэгвэл 2024 оныг "Peach Fuzz" буюу тоорыг санагдуулам шаргал, ягаан туяа хосолсон өнгө тодорхойлох болсныг Pantone-с мэдэгдлээ. Энэхүү өнгө нь загвар, интерьерийн салбарт давамгайлаад зогсохгүй нүүр будалтын ертөнцөд ч мөн улам их дэлгэрэх хандлагатай байна.

Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 11)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 12)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 13)
Сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ жилийн нүүр будалтын санаа (фото 14)

TikTok инфлюэнсерүүдээс санаа авъя

@stxph.h Holiday eyeliner looks with @Stila Cosmetics means lots of glitter, shimmer & shine ✨ products available at @Ulta Beauty #StilaPartner Stila products used: - Stay All Day Waterproof Liquid Eye Liner (intense black, snow) - Glitter & Glow Liquid Eyeshadow (perlina) - Heaven’s Dew All Over Glimmer (silverlake) - Stay All Day Liquid Eye Liner- Micro Tip (shimmering garnet, shimmering quartz) - Stay All Day Smudge Stick Waterproof Eye Liner (Damsel) - Stay All Day Liquid Lipstick (beso) #holidayeyeliner #holidaymakeup ♬ Warm Christmas Lofi Beat - Gloveity
@claudianeacsumakeup Glazed Apple Lips just in time for Christmas

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх