Хайх

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ?

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ?

Text: Buro.Mongolia


Улирал солигдох үеэр маникюрын чиг хандлага ч мөн адил даган хувьсдаг. Ерөнхийдөө өвлийн улиралд охид бүсгүйчүүд сэрүүн, хүйтэн суурьтай өнгөөр хумсаа будах нь элбэг байдаг билээ. Харин “JINsoon” брэндийн үүсгэн байгуулагч, мэргэжлийн маникюрист Чой Жин Сүн хэлэхдээ “Намар-өвөл 2023 улирлын шоунуудаас харахад интоорын улаан хүрэн, металлик уусгалт болон тод өнгөнүүд энэ өвөл давамгайлна. Мөн урт, шовх хэлбэртэй хумснаас илүүтэйгээр натурал, дундаж хэмжээтэй хумснууд будалтыг илүү тодотгож өгөх болно” хэмээжээ. Ингээд энэ өвөл тренд болох өнгөнүүдтэй танилцана уу.

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 1)

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 2)

Ямар ч өнгөтэй төгс зохицож гарыг илүү цайвар, булбарай харагдуулах бургунд дарсны хүрэн улаан өнгө ирэх саруудад зонхилох төлөвтэй байна. Улаан өнгө маникюрын ертөнцөд хөдөлшгүй байр сууриа тогтоосон хэдий ч өөрийн арьсанд тохирсон зөв сүүдрийг сонгох нь чухал юм.

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 3)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 4)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 5)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 6)

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 7)

Кофены үрийг санагдуулам бор өнгө нь ямар ч хувцаслалт, аксесуартай зохицож чаддаг гэдгээрээ онцлог. Сүүлийн үед эрчээ аваад буй “quiet luxury” хэв маягийг тус өнгийн маникюртай хослуулж өгөх нь таныг илүү эрхэмсэг, цэмцгэр харагдуулах болно.

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 8)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 9)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 10)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 11)

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 12)

Proenza Schouler, Molly Goddard брэндүүдийн шоуны үеэр хамгийн их анхаарал татсан өнгө бол мөсөн саарал. Бага зэрэг цэнхэр туяатай хэр нь хүйтнийг санагдуулам тус өнгө нь нэг хэсэгтээ л зонхилох хандлагатай байна. Харин хумсны хэлбэрийн хувьд бүйлсэн болон дөрвөлжин хэлбэр тохиромжтой.

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 13)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 14)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 15)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 16)

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 17)

Өвлийн улирлын хэв маяг, уур амьсгалыг гүн цэнхэр өнгөгүйгээр төсөөлнө гэдэг амаргүй билээ. Энэхүү өнгө нь ямар ч дизайнтай хослуулсан тансаг, гоёмсог харагдуулдаг гэдгээрээ онцлог. Мөн урт хумснаас илүүтэйгээр дундаж хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн хумсанд зохицно.

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 18)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 19)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 20)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 21)

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 22)

Өнгөрсөн жил Хейли Биберийн тренд болгож байсан chrome уусгалттай, хурц үзүүртэй, урт хумс энэ өвлийг ч гэсэн байлдан дагуулах нь ээ. Харин энэ удаа саарал, металлик суурьтай өнгийг сонгож chrome уусгалтыг бүтээгээрэй.

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 23)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 24)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 25)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 26)

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 27)

Минимал хэв маягийг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд энэхүү сүүн цагаан өнгө хамгийн зөв шийдвэр юм. Ямар ч хэлбэр, урттай хумсыг чимэх тус өнгө нь цастай цагаан өдрүүдтэй гайхалтай хослох болно.

Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 28)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 29)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 30)
Энэ өвлийн маникюрын чиг хандлага: Хумсаа ямар өнгөөр будах вэ? (фото 31)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх