Хайх

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ?

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ?

Text: Buro.Mongolia


Арьс арчилгааны хамгийн чухал, анхаарлаа хандуулах ёстой зүйл бол бүтээгдэхүүний найрлага юм. Учир нь олон бүтээгдэхүүн хамт хэрэглэж байгаа тохиолдолд найрлагууд хоорондоо харшилдаж таны арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Үүнтэй холбогдуулан бид мэргэжлийн арьс судлаачдын зөвлөгөөг хүргэж байна.

1. Ретинол ба Витамин С

Эдгээр найрлагууд нь арьсыг цайруулж, нөсөө толбыг арилгах үүрэгтэй билээ. Гэвч Ретинол, Витамин С найрлагуудыг цуг хэрэглэх нь арьсыг цочроодог тул нэг дор хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэйг Калифорния мужийн Эйгэль Чан эмч зөвлөжээ. Үүний оронд Витамин С нь өдрийн цагт хамгийн сайн үйлчилгээтэй байдаг тул өглөө харин ретинолыг орой хэрэглэх нь тохиромжтой юм.

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ? (фото 1)

2. Витамин C ба альфа-гидрохүчил (AHA)

The Science of Beauty подкастын арьс арчилгааны талаарх нэгэн дугаар дээр Цахиурын Хөндийгийн арьс судлаач Мэри Жин эдгээр найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй хэмээн зөвлөсөн байдаг. Харин дээр дурдсанчлан Витамин С-г өглөөний арьс арчилгаандаа оруулж AHA-г орой түрхэх нь үр дүнтэй билээ.

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ? (фото 2)

3. Витамин С ба бензойлын хэт исэл

Бензойлын хэт исэл нь Витамин С-гийн цайруулах үйлчилгээг саармагжуулдаг тул хамтад нь хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөггүй байна.

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ? (фото 3)

4. Ретинол ба бензойлын хэт исэл

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш сайн батганы эсрэг үйлчилгээтэй ч мөн л цуг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй юм. Учир нь ретинол, бензойлын хэт исэл нь бие биеийнихээ үйлчилгээг саармагжуулж арьсыг цочроодог байна. Оронд нь ретинолыг оройд харин бензойлын хэт ислийг өглөөдөө хэрэглэхийг арьс судлаач Чан хэлжээ. Зөвлөхөд, бензойлын хэт ислийг клиндамицинтай (батга гарахад нөлөөлдөг бактерийг устгадаг) ретинолыг арьс чийгшүүлэх глицерин, гиалоруны хүчил, ниацинамидтай хамт хэрэглэхийг зөвлөсөн байна.

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ? (фото 4)

5. Ретинол ба альфа-гидрохүчил (AHA)

Энэхүү хоршил нь арьсны өөрийгөө хамгаалах үйл ажиллагааг гэмтээж хэт хуурайших, улайх, хэт эмзэг, мэдрэмтгий болгох нөлөөнүүдийг дагуулдаг билээ. Тиймээс арьс судлаач Чаны зөвлөснөөр 10-20% АНА хүчлийг долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэж арьс цочроогүй тохиолдолд арьс арчилгаандаа ретинолыг оруулахыг зөвлөжээ.

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ? (фото 5)

6. Ретинол ба салицилийн хүчил

Энэхүү хоёр найрлагыг хамт хэрэглэснээр арьс хуурайшиж, цочирддог тул салицилийн хүчлийг ниацинамидтай хослуулан тайвшруулах, тослогийг тэнцвэржүүлэх, нүхжилтийг агшаах үйлчилгээнүүдийг аваарай.

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ? (фото 6)

7. Альфа-гидрохүчил (AHA) ба гидрохинон

Энэхүү хоршил нь мөн л арьсыг цочроодог тул өглөө, оройдоо салган хэрэглэж эсвэл гидрохиноныг транексамины хүчил, Витамин С найрлагаар орлуулж арьсны асуудлаас ангижрах боломжтой юм.

Гоо сайхны боловсрол: Ямар найрлагуудыг хамт хэрэглэж болохгүй вэ? (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх