Хайх

Хаврын арьс арчилгаа ямар байх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд зөвлөж байна

Хаврын арьс арчилгаа ямар байх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд зөвлөж байна

Арьс арчилгаандаа нэвтрүүлэх хэрэгтэй 5 алхам болон хавар хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Бид саяхан л таныг өвлийн улиралд зориулж арьс арчилгаагаа өөрчлөхийг уриалж байсныг санаж байна уу? Гэтэл нэг л мэдсэн хавар болж, дахиад л арьс арчилгаагаа шинэчлэх цаг иржээ. Хэдэн сарын турш тэсгэм хүйтэн цаг агаарт, гадаах болон доторх температурын эрс хэлбэлзэл хооронд, цас шавхайн дунд байсан бидний арьс хуурайшиж, эмзэгшсэн тул дулаан улирал руу шилжихдээ арьсандаа дасан зохицох хугацааг нь олгож, арьс арчилгаандаа шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй. "Агаар дахь чийгшил, нарны хэт ягаан туяаны тусгал болон бидний гадаа гарах давтамжид өөрчлөлт орох үед арьс арчилгаагаа ч бас өөрчлөх шаардлагатай байдаг. Хаврын улиралд цаг агаар илүү чийглэг, дулаан тул арьсаа урьдынхаас илүү нарнаас хамгаалж, хөгшрөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг идэвхтэй авах шаардлагатай" хэмээн Sanova Dermatology эмнэлгийн анагаах ухааны эмч, арьсны мэргэжилтэн Тэд Лэйн зөвлөж байна.Ингээд хаврын улиралд арьсаа яаг яаж арчлах хэрэгтэйг олж мэдэхээр бид гурван арьсны эмчтэй ярилцаж, зөвлөгөөнүүдийг нь нэг дор нэгтгэлээ.

Арьсаа гуужуул


"Ихэнх хүмүүс өвлийн улиралд арьсаа гуужуулахаас татгалздаг. Учир нь хүйтэн цаг агаарт бидний арьс хуурайшиж, эмзэг болдог тул гуужуулах нь тийм ч сайхан санаа биш байдаг. Харин цаг агаар дулаарч, агаар дахь чийгшлийн хэмжээ нэмэгдэх үед бидний арьс илүү хүчтэй орцнууд болон хүчлүүдийг хүлээн авах чадвартай болж эхэлдэг. Тиймээс өвлийн турш цугларсан үхэжсэн арьсыг хавар гуужуулж, арьсны өнгөө сэргээх хэрэгтэй. Ингэхдээ химийн гаралтай пилингийг ч хийлгэж болно. Хамгийн гол нь тунг нь тааруулж, арьсаа хэт эмзэг болгохоос сэргийлээрэй" хэмээн Нью-Йорк хотын итгэмжлэгдсэн арьсны эмч Хэдли Кинг зөвлөлөө.

Хаврын арьс арчилгаа ямар байх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд зөвлөж байна (фото 1)
Хаврын арьс арчилгаа ямар байх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд зөвлөж байна (фото 2)

Илүү хөнгөн бүтэцтэй атлаа арьсанд чийгшил өгөх тос руу шилж


Өвөл бид тэжээл сайн өгдөг, өтгөн тосны тусламжтай хуурайшсан арьсаа илүү зөөлөн, булбарай байлгадаг бол хавар хөлөрч, халууцах нь элбэг тул өтгөн тос тааламжгүй мэдрэмж өгөхөөс гадна арьсны нүхнүүдийг бөглөх өндөр магадлалтай байдаг. "Цаг агаар хүйтэн үед бидэнд арьсны чийг алдагдахаас сэргийлсэн хамгаалалтын давхарга үүсгэдэг, арьсыг зөөлрүүлж, тэжээл өгдөг тос шаардлагатай байдаг. Харин хавар усан суурьтай, чийгшил сайн өгдөг, илүү хөнгөн тоснууд байхад л хангалттай. Гел хэлбэрийн тоснууд шингэц сайтай байдаг тул дулаан өдрүүдэд нэн тохиромжтой" хэмээн Нью-Йорк хотын итгэмжлэгдсэн арьсны эмч Жошуа Цайхнер хэллээ.

Илүү өндөр SPF-тэй нарны тос хэрэглэ


Та бүгдийн сайн мэдэж байгаачлан, мөн бидний зүгээс тогтмол зөвлөдгөөр нарны тосыг хэзээд ч, ямар ч улиралд, оффис дотроо ч хүртэл байнга түрхэх хэрэгтэй. Ингэхдээ SPF индексийн хувьд цаг агаар дулаарах тусам илүү өндөр байхаар сонгох нь зүйтэй. "Дулаан саруудад нарны хэт ягаан туяа илүү хүчтэй байдаг тул SPF индексээ 50+ хүртэл нэмж, арьс арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдээ ч мөн нарнаас хамгаалдаг байхаар сонгоорой" хэмээн Тэд Лэйн онцоллоо.

Хаврын арьс арчилгаа ямар байх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд зөвлөж байна (фото 3)
Хаврын арьс арчилгаа ямар байх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд зөвлөж байна (фото 4)

Антиоксидантууд хэрэглэ


Нөсөө толбонд дуртай хүн гэж үгүй. Тэр тусмаа нарнаас болж үүссэн нэн тааламжгүй толбонуудтай тэмцэхэд антиоксидантууд маш нэмэртэй байдаг. Хэдли Кингийн зөвлөснөөр антиоксидантуудыг бүхэл жилийн турш хэрэглэх шаардлагатай ч хавар болон зуны улирлуудад энэ нь урьдчилан сэргийлэлт болж, арьсыг нарнаас үүдэлтэй гэмтэл авахаас хамгаалдаг. "Нарны хэт ягаан туяа арьс руу нэвтрэх үед чөлөөт радикалууд үүсч арьсны ДНХ-г гэмтээж коллаген болон эластины задралыг хэт хурдасгадаг. Харин С аминдэм гэх зэрэг антиоксидантууд тэдгээр чөлөөт радикалуудыг тэнцвэржүүлж, арьсны нарнаас авах гэмтлийг бууруулж өгдөг" хэмээн Хэдли Кинг тайлбарласан юм.

Гоо сайхны хэрэгслүүд, бүтээгдэхүүнүүдээ цэвэрлэ


Хаврын улиралд арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдэд Мэри Кондо-гийн аргыг хэрэглээрэй. Хугацаа нь дуссан аливаа бүтээгдэхүүнүүдийг хаяж, спонж болон багснуудаа цэвэрлэж, хуучирсан хэрэгслүүдээ солих хэрэгтэй. "Олон удаа хэрэглэсний улмаас бохирдсон, хугацаа нь дууссан, буруу хадгалсан бүтээгдэхүүнүүд бол нян, халдварын эх үүсвэр юм" хэмээн Хэдли Кинг анхаарууллаа. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацааны талаарх нийтлэлийг эндээс уншаарай.

Хаврын арьс арчилгаа ямар байх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд зөвлөж байна (фото 5)

Хэрвээ та хаврын улиралд зориулж өөрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг шинэчлэхээр шийдсэн бол юуны түрүүнд Монгол хүний арьсанд тусгайлан зориулагдсан Биомон брэндийн органик бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй. Барагшун, гүүний саам, чацаргана зэрэг дотоодын түүхий эдийг европын гоо сайхны технологитой хослуулсан тус брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд мэргэжилтнүүдийн өгч буй дээрх зөвлөгөөнүүдийн дагуу хөнгөн бүтэцтэй, антиоксидантын үйлчилгээ үзүүлэх чадвартай, альфа гидрокси хүчлийнхээ ачаар арьсны өнгөн давхарга дахь үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй, нарны хэт ягаан туяанаас хамгаалах өндөр SPF индекстэй гээд арьсны хаврын улирлын хэрэгцээг бүрэн хангаж чадна.


Чацарганатай бүтээгдэхүүн нь тэжээл өгөхөөс гадна эрүүл арьстай болоход тань тусална.

Бүтээгдэхүүнд орсон Монгол чацарганын цэвэр тосонд уураг тос их хэмжээгээр агуулагддаг ба витамин A, B-н комплекс, C, E, P, K витаминууд, мөн тэжээллэг тосон хүчил болох омега 3, 6, 7, 9 их хэмжээгээр агуулагддаг. Чацаргана жимсэнд агуулагдах Омега-7 тосон хүчил нь Palmoleic acid буюу ханаагүй тос юм. Энэхүү ханаагүй тос нь үс, арьс, хумс болон бодисын солилцоо зэрэгт онцгой сайн бөгөөд, эд эсийг нөхөн төлжүүлэх, уян хатан чанарыг нь сайжруулах, мөн сэвх нѳсѳѳ толбо, үрчлээг багасгах нэн чухал нѳлѳѳтэй.


Гүүний саамтай бүтээгдэхүүн нь уургаар баялаг тул арьсыг залуу болгож, цайруулна

Гүүний хуурай сааманд C амин дэм үнээний сүүнээс 14 дахин, харин эхийн сүүтэй харьцуулахад 4-8 дахин их хэмжээтэй байдаг. Мөн А, B1, B3, B6, B7, B9, B12, B13, B15, K, D, E зэрэг амин дэмээс гадна зэс, төмөр, кобальт, кальци, фосфор, витамин, лейцин, изолейцин, ванил, фенилалалин, метионин, зэрэг үл орлох амин хүчлүүд найрлагад нь агуулагддаг. Гүүний саамны тосны хүчлийн найрлага нь хүний арьсны тосны хүчлийн найрлагатай ижил учраас шинэ эд эсийн нөхөн төлжилтийг дэмжин арьсны коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр чөлөөт радикалын гэмтлийг багасгаж арьсыг эрүүлжүүлдэг юм. Түүнчлэн найрлага дахь альфа гидрокси хүчил нь мелининий нийлэгжилтийг хориглодог учраас сэвх нөсөө толбо үүсэхээс сэргийлж, арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлдэг билээ.


Барагшунтай бүтээгдэхүүн нь үхэжсэн эд эсийг гуужуулж арьснаас хорыг гадагшлуулна

3000 гаруй жилийн түүхтэй барагшун нь найрлагадаа зэс, цайр, кали, кальци (Cu,Se,Zn,Mn,Fe,Mg,K,Ca,Na,P болон B1, B2, B3,K,D витаминууд), магни зэрэг хорь гаруй макро, микро элементүүд агуулдаг ба амьдралын нэн чухал хэрэгцээтэй амин хүчлүүд, амьд бие махбодод шаардлагатай биологийн нэгдлүүдийг өөртөө багтаадаг ховор эрдэс бодис юм. Мөн үрэвслийн эсрэг, хорт бодисыг биеэс гадагшлуулах үйлчилгээтэй ховор элемент Селен их хэмжээгээр агуулдаг тул арьсны үрэвслийг намдаах, хөгшрөлтийн эсрэг тэмцэх, арьсанд шингэсэн хүнд металлын агууламж хорыг гадагшлуулах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах ач холбогдолтой байдаг.


Биомон Органик гоо сайхны брэнд

Хаяг: Монос эмийн сангийн салбаруудаар

Утас: 1800-1883, 89011471

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх