Байгалийн уур амьсгал: Chanel намрын цуглуулгаа танилцууллаа
Газар, холтос ба хөвдний өнгө
Шинэ цуглуулга нь намган ногоон, бор, хул, хүрэн, шар мөн тод улаан өнгөнүүдээс бүрдсэн байна. Эдгээрээс намган ногоон өнгө нь энэ улирлыг тодорхойлох өнгө болж, шинэ цуглуулгын нүдний тень болон харандаанд оржээ.
Брэндийн алдарт будгийн нийлүүр Les 4 Ombres нь матт, атлас болон гялалзсан гээд гурван төрлийн бүрхүүлтэй гарсан байна. Нийлүүрт хоёр зөрчилдсөн өнгөнөөс гадна бор, алтлаг хул, боронзон ягаан гэх зэрэг суурь өнгөнүүд оржээ.
Нэг өнгөтэй нүдний будаг нь тод шаргал Rouge-Gorge болон мөнгөлөг туяатай хар саарал Fleur de Pierre өнгөний сонголттой. Харин хацар өнгөлөгчийн хувьд гэвэл баялаг Alezane өнгөөр гарсан тул хацартаа хөнгөхөн түрхэхэд л наранд борлосон мэт үр дүн авах болно.
Цуглуулгын гол чимэг болох уруулын будаг, өнгөлөгч нь шаргал ба жимсний тод өнгөтэй. Харин бүрхүүл нь матт эсвэл гялалзсан гэсэн сонголттой байгаа.