Эрчүүд ямар үнэрт дуртай вэ?: Бүсгүйчүүдэд санал болгох 5 үнэртэн
Хэн нэгэн таныг сайхан үнэртэж байна гэж хэлэх нь ямар ч магтаалаас илүү биш гэж үү? Үнэртэн нь аль ч цаг үед эсрэг хүйстнээ өөртөө дурлуулах, татах хүчтэй зэвсэг байсаар ирсэн. Эрт дээр үеэс л үнэрийг эсрэг хүйстнээ өөртөө татах, сэрэл мэдрэмжийг нь өдөөн хатгахад ашигладаг байсан нь үнэртний түүхэнд дурдагдсан байдаг. Тийм ч учраас, ялангуяа зуны эдгээр өдрүүдэд гадуур орж гарахдаа өөрөөсөө тансаг сайхан үнэртүүлж, хэн нэгэнтэй танилцахдаа гүн гүнзгий, хэзээ ч мартагдашгүй анхны сэтгэгдлийг үлдээмээргүй байна гэж үү? Тэгвэл энэ удаад бид ямар ч эрэгтэй хүнийг танд дурлуулах, эргэж харахгүй байхын аргагүй сэтгэгдэл төрүүлэх үнэртний экспертүүдийн тодорхойлсон шилдэг 5 "Men Killer" үнэртнийг танилцуулж байна.
DOLCE GABBANA - THE ONLY ONE INTENSE
2020 онд анх худалдаанд гарсан Dolce Gabbana брэндийн энэхүү үнэртэн нь цэцэгт дорнын ангиллын эмэгтэй хүмүүст зориулагдсан ба супер секси, нялуун гэж тодорхойлогдоно. The Only One Intense нь эсрэг хүйстнийг өөртөө татах чадвартай гайхалтай үнэртэн юм. Таны эмэгтэйлэг, дур булаам байдлыг илүү тодотгож, ямар ч эр хүнийг тань руу эргүүлж харуулах болно гэдэгт итгэлтэй байж болно. Уг үнэртэн нь сэнгэнэсэн ногоон алимын жимсний ноотоор нээгдэж, аажмаар мэлрэг цэцгийн ноотоор үргэлжлэн, ванилийн ноотоор төгсөнө. Товчхон тодорхойлбол эрч хүчтэй, бусдын анхаарлын төв байдаг үзэсгэлэнтэй, тачаангуй бүсгүй танд зориулагдсан үнэртэн юм.
NARCISO RODRIGUEZ - FOR HER EDP
Narciso Rodriguez брэндийн For Her Eau De Parfum нь эсрэг хүйстэнд дулаахан, эмэгтэйлэг, дотно мэдрэмжийг төрүүлнэ. Мэргэжилтнүүд уг сүрчгийн анх үнэртэхэд өгөх мэдрэмжийг “Marry me please” буюу “Надтай гэрлээч” гэж тайлбарласан байдаг. Тиймээс та ганц бие бол энэ зун энэхүү үнэртэнг түрхээд өөрийн заяаны ханиа олох ч юм бил үү. Толгой ноот дахь сарнай болон тоор жимсний анхилам үнэртний ноот арьсан дээр цацах төдийд л сэтгэл сэргээж, тансаг зөөлөн мэдрэмжийг төрүүлэх бол зүрхэн хэсгийн заар ба хув нь танд таатай мэдрэмж төрүүлж, хамгийн сүүлд тансаг пачули болон зандан модны үнэрийг үлдээнэ.
YSL - LIBRE INTENSE /LET'S SKIP DESSERT/
2020 онд худалдаанд гарч байсан YSL брэндийн Libre Intense үнэртэн нь фюжер цэцэгс ангиллын үнэртэн юм. “Lets skip dessert” гэх тайлбараас нь л ойлгомжтой харагдаж байгаа байх. 2020 онд анх худалдаанд гарч байсан YSL брэндийн Libre Intense үнэртнийг та болзоонд явахдаа, эсвэл ямар нэгэн арга хэмжээнд орой үдэш явахдаа цацахад хамгийн тохиромжтой үнэртнүүдийн нэг билээ. Та уг үнэртэнг түрхсэн байхад эргэн тойрондоо маш анхилам үнэр болон мэдрэмжийг түгээж, тухайн үдшийн гол хүн нь мэт мэдрэмжийг авах болно гэдэгт итгэлтэй байгаарай. Түрхэхэд лаванда цэцэг болон жүржийн сэнгэнэсэн ноотууд угтах бол зүрхэнд нь тунис жүржийн цэцэг болон мэлрэг цэцэгсийн анхилам сайхан үнэр зонхилж, төгсгөлд мадагаскар ваниль болон тонка шошийн ноотоор үднэ.
JIMMY CHOO EDP
Үнэртний мэргэжилтнүүдийн зөвлөж байгаа дараагийн үнэртэн бол Jimmy Choo EDP үнэртэн юм. 2011 онд анх худалдаанд гарсан энэхүү үнэртэн нь жимслэг шипр ангилалд багтдаг. Уг үнэртэнг цацсан байхад та цаанаасаа л тансаг, дур булаам мэдрэмжийг мэдэрч, эргэн тойрондоо ч адил мэдрэмжийг түгээх болно. Толгой ноот дахь лийр жимс нь цацах төдийд л сэтгэл санааг сэргээж, зүрхэн ноот дахь хан цахирмаа цэцгийн ноотууд нь таныг тайвшруулж, төгсгөл хэсэгтээ тофи чихэр болон пачули ноотуудын үнэрийг үлдээнэ. Таны нөхөр, эсвэл найз залууд гарцаагүй таалагдах болно. Мөн ганц бие бүсгүйчүүд маань ч түрхвэл мэдээж хүссэн эсрэг хүйстнээ өөртөө татаж чадах юм.
MOSCHINO - CHEAP AND CHIC EDT
Энэхүү үнэртэн нь 1995 онд анх худалдаанд гарсан ба цэцэгс ангиллын эмэгтэй хүмүүст зориулагдсан үнэртэн юм. Moschino брэндийн уг үнэртэн нь зөвхөн тачаангуй байдлыг илэрхийлээд зогсохгүй эмэгтэй таны нууцлаг байдлын илэрхийлэл болно. Толгой ноот дахь бергамот жимсний ноотууд нь танд сэнгэнэсэн таатай мэдрэмжийг төрүүлж, зүрхэн ноот ниллэг цэцэг ба сарнайн анхилам сайхан үнэр таны сэтгэлийг сэргээж, эцэстээ тонка шош, зандан мод болон ванилийн ноотуудаар төгсөнө. Мэдээж энэхүү үнэртнийг түрхсэн байхад тань руу ямар ч эрэгтэй хүн анхаарлаа хандуулахгүй өнгөрч чадахгүй.
"BISHRELT BEAUTY" салбар дэлгүүрүүд
- Шангрила Молл 1 давхарт
- Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт
- Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт
- 13-р хорооллын Централ Молл төвийн 1 давхарт
- Цэнтрал тауэрийн 2 давхарт Бишрэлт Бьюти
- 3, 4-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхарт
- Өнөр Хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхарт
- Сансарын E-Mart худалдааны төвийн 2 давхарт
- Хан-Уул E-Mart худалдааны төвийн 2 давхарт
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Утас: 70128977