Үнэртэй усны ноот гэж юу вэ?
Үнэртний мэргэжилтнүүд болон дурлагсдын дунд хэрэглэгддэг нэгэн чухал нэр томьёoг танилцуулъя. Үнэртэй усны ноот (Англиар "Note", Францаар "Accord") гэдэг нь илүү хялбар, ойлгомжтой үгээр хэлэхэд, тухайн нэгэн сүрчигний орцод орсон байгалийн болон химийн гаралтай үнэт тос нэг бүрийн нэр юм.
Жишээ нь сарнай цэцгийн ноот гэвэл сарнай цэцгийн үнэр гэсэн үг. Энэ үнэрийн ноотыг сарнай цэцгээс нэрж гаргасан үнэт тосоор найруулна. Гэхдээ ноот болгоны цаана ганцхан эх сурвалжаас гаргаж авсан үнэт тос байдаг гэж тооцож болохгүй. Жишээ нь үнэртэнд хамгийн их хэрэглэгддэг нэг ноот болох савхины ноот буюу савхины үнэрийг хус мод болон бусад химийн аргаар бэлтгэсэн үнэт тоснуудыг хольж гаргаж авдаг байна. Ямартаа ч хорвоо дэлхий дээр маш олон сайхан үнэр байдгийн адилаар үнэртэнд ордог ноотууд ч мөн маш олон төрөл бий. Тиймээс энэ удаа үнэртний ноотуудын ерѳнхий ангиллуудыг танилцуулъя.
Сүрчигний ноотуудыг дараах голлох тѳрлүүдэд хуваадаг.
Үүнд:
- (Citrus) Шар, ногоон нимбэг гэх мэт сэргэг цитрусын ноотууд;
- (Fruits/vegetables/nuts) Жимс, ногоо, самрын ноотууд;
- (Flowers) Цагаан болон бусад цэцгийн ноотууд;
- (Grass/herbs) Шинэхэн ургасан ба тайрсан зүлэг, бусад ногоон ургамлын ноотууд;
- (Spices) Хоолны амтлагчны ноотууд;
- (Sweets/Gourmands) Чихэр, шоколад, амттаны ноотууд;
- (Woods) Мод, навчны ноотууд;
- (Resins/Balsams) Хув, давирхай ба бусад модны гаралтай шүүснүүдийн ноотууд;
- (Animalic) Амьтны гаралтай ноотууд;
- (Beverages) Виски, Ром дарс мэт спиртлэг ундаа, кола гэх мэт бусад амтлаг ундааны ноотууд;
- (Leather) Савхи ба илэгний ноотууд;
- (Popular/Weird) Бусад этгээд, тааламжтай үнэрний ноотууд.
Магадгүй та эдгээрийг мэдэх нь ямар ашигтай юм бэ гэж одоо асуух байх. Үнэндээ та үнэртэж буй сүрчигний ноотуудыг мэддэг байх нь та ѳмнѳѳ тавьсан хоолныхоо орцыг хараад ямар мах, ногоо орсон байгааг ялгаж чаддаг байхтай адил зүйл. Хэрвээ үнэртний ноотуудыг ялгаж чадахгүй бол яг юу үнэртэж байгаагаа мэдэхгүй, үнэртэнд дурлагчийн хувьд тэр үнэртнийг ойлгохгүй, үнэртнийг тодорхойлохдоо "зѳѳлѳн", "хурц" гэдгээс илүү хэтрэхгүй, сүрчигний тухай мэдлэг огт дээшлэхгүй. Харин та сүрчиг үнэртээд л үнэртний бүтэц ба голлох ноотуудыг ялгаж чадаж байвал та жинхэнэ дурлагч буюу сүрчиг мэддэг хүн болж буйн тэмдэг юм. Дээрээс нь хэлэхэд ингэж үнэрийг ноотоор нь нэрлэж байгаа нь яг л хѳгжмийн ноот хэрэглэдэг зарчимтай адил зүйл гэж ойлгож болно. Нэг ёсондоо үнэртэй ус гэдэг нь нэг тѳрлийн урлагийн хэлбэр, хамраар сонсдог хѳгжмийн бүтээл. Хѳгжмийн зохиолч нар ая дуугаа ноотоор бичдэгийн адил, үнэртний мастерууд ѳѳрсдийн бүтээлээ үнэрийн ноотуудаар туурвидаг. Дуу хѳгжим нь ѳѳрийн эхлэл, ѳрнѳл, шилжилт, тѳгсгѳлтэй байдгийн адилаар үнэртэн болгон ѳѳртѳѳ агуулагдсан үнэрийн ноотуудаар танд гайхамшгийг мэдрүүлж, таашаал ѳгдѳг юм.
Хайртдаа барих хамгийн гоё бэлэг
Энэ дашрамд дурдахад, хэрэв та хамгаас хайртай хүндээ ямар бэлэг сонгохоо мэдэхгүй байгаа бол "Bishrelt Beauty" үнэртэн гоо сайхны дэлгүүрт долдугаар сарыг дуустал бэлэгтэй худалдаа явагдаж байна.
Та Giorgio Armani, YSL, Azzaro, Valentino брэндүүдээс дурын үнэртэй усаа худалдан аваад үнэртний дээжсийг бэлгэнд авахаас гадна Bvlgari, Chopard, Jean Paul Gaultier, Karl Lagerfeld брэндүүдийн сонгогдсон үнэртнүүдээс худалдан авалт хийгээд сонгогдсон үнэртэй уснуудаас бэлгэнд аваарай.
"BISHRELT BEAUTY" салбар дэлгүүрүүд
- Шангрила Молл 1-р давхарт
- Бишрэлт Их Дэлгүүрийн 1-р давхарт
- Улсын Их Дэлгүүрийн 1-р давхарт
- 13-р хорооллын Централ Молл төвийн 1-р давхарт
- Наадам Центрийн 1 давхарт Бишрэлт Бьюти
- 3, 4-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхарт
- Өнөр Хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхарт
- Сансарын E-Mart худалдааны төвийн 2 давхарт
- Хан-Уул E-Mart худалдааны төвийн 2 давхарт
Facebook: Bishrelt Department Store
Утас: 7012-8977, 70128989