Бруклин Бекхэмийн Burberry-д зориулж найруулсан анхны бүтээл
Burberry Brit
Энэ оны нэгдүгээр сард Burberry загварын ордон алдарт хөл бөмбөгчний том хүүд хандаж, шинэ Burberry Brit сүрчгийн сурталчилгааны найруулагчаар ажиллахыг санал болгосон билээ. Энэхүү шийдвэр нь тухайн үед мэргэжлийн гэрэл зурагчдын дургүйцлийг хүргэж, томоохон шуугиан тарьж байсан. Гэрэл зурагчид брэндийг ердөө л олон нийтийн сүлжээнд олон like авахын төлөө ийнхүү алдартны хүүхдийг урин авчирж, шударга бус шийдвэр гаргасанд буруутгаж байсан юм. Уг маргаанаас үүдээд загварын салбарынхны болон брэндийн шүтэн бишрэгчдийн анхаарал алдарт хүү рүү чиглэж, түүний сурталчилгааг тэсэн ядан хүлээх хүмүүс олширсон билээ. Юутай ч удаан хүлээсний эцэст брэндийн шинэ сурталчилгаа саяхан олон нийтэд цацагдлаа. Гучин секундийн турш үргэлжлэх бичлэгт хөвгүүд ба охид Лондонгийн гудамжаар сэлгүүцэж, скейтбордоор гулгаж, цагийг зугаатай өнгөрүүлж буйгаар гарна. Ингээд Бруклины ур чадварыг доорх бичлэгээс дүгнэцгээе.