BURO. Giveaway: Oracle эмнэлгийн Ten Тhera эмчилгээнд орох эрх
Giveaway-ын гурав дах өдөр
Хүн бүр л залуу сайхан төрхөө аль болох удаан хугацаанд хадгалж үлдэх хүсэл эрмэлзэлтэй байдаг билээ. Гэвч нас ахих тусам бидний арьс байгалийн жамаараа суларч унжин, үрчлээ үүсэж аажмаар хөгшрөлт явагддаг. Тэгвэл суларч унжсан арьсыг мэсийн бус аргаар, арьсанд гэмтэл учруулалгүй өргөн чангалдаг асар өндөр үр дүнтэй нэгэн эмчилгээ дэлхий даяар эрчимтэй дэлгэрч олон үнэнч хэрэглэгчтэй болоод буй. Энэ бол манай улсын хэрэглэгчдийн дунд ч өндөр эрэлттэй байгаа Ten Thera эмчилгээ юм. Иймд бид “BURO. Luxury Giveaway”-ын гурав дах өдөрт зориулан арьс гоо заслын Oracle эмнэлгийн 2,350,000 төгрөгийн үнийн дүнтэй арьсыг өргөн чангалах Ten Thera эмчилгээний эрхийг азтай нэг уншигчдаа бэлэглэх гэж байна.
Ten Thera нь мэсийн бус аргаар буюу хоёр цацраг шугам бүхий хэт авиагаар арьсны 3-4.5 мм гүнд үйлчилж, 60-80 градусын дулааныг үүсгэснээр арьсны гүний коллаген болон эластиныг дэмжиж, уян хатан байдлыг сайжруулан арьсыг өргөн чангалах үйлчилгээ үзүүлдэг лазер эмчилгээ юм. Эмчилгээ завж, хацар, хамар, уруулын гурвалжин, эрүүний доод хэсэг, хүзүүний дээд хэсэг буюу масс, өөхөн эд ихтэй, хамгийн их унжилт, сулрал давамгай явагддаг хэсгүүдэд хийгддэг. Энэхүү эмчилгээнд орсноор арьс гүнээсээ нөхөн төлжиж, мэдэгдэхүйц татагдаж, өөхөн эд эрчимтэй задарч ерөнхийдөө нүүрний хэлбэр жижгэрч улам бүр тодорч өгнө.
Эмчилгээг хийх үед мэдээ алдуулагч тос түрхэх бөгөөд тухайн хүний арьсны онцлогоос хамааран тодорхой хэмжээнд өвдөлт мэдрэгдэх боломжтой. Мөн Ten Thera эмчилгээ хийгдэж дууссаны дараа 0-5 цельсийн хэмтэй хүйтэн төхөөрөмжийн тусламжтайгаар эсийн түвшинд арьсны эластин болон коллагены нөхөн төлжилтийг дэмжиж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг арьс тайвшруулах Cryo эмчилгээ хийгдэнэ. Харин хэрэглэгчийн зүгээс бүрэн гүйцэд унтаж амрах, усны хэрэглээгээ нэмэгдүүлэх, арьсаа сайтар чийгшүүлэх зэргээр амьдралын хэв маягтаа анхаарснаар эмчилгээний үр дүн илүү сайн мэдрэгдэх юм.
Монголд мастер франчайзын тусгай эрхтэй нээгдсэн Өмнөд Солонгосын Oracle эмнэлэг нь тухайн хэрэглэгчийн арьсны онцлог болоод асуудлуудад тохирсон, тусгайлан боловсруулсан цогц эмчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу хийдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл нөсөө толбо, батга, үрчлээ, унжилт гээд ямар ч арьсны асуудалтай байсан Oracle эмнэлэг тусгай төхөөрөмжөөр оношилгоо хийж зөвхөн таны арьсны асуудалд тусгайлан боловсруулсан төлөвлөгөө гарган үүнийхээ дагуу цогцоор нь эмчилж, Монголд арьс арчилгааны цоо шинэ стандартыг тогтоож байгаа билээ.
BURO.Luxury Giveaway нь бидний Instagram хуудас дээр явагдаж байгаа ба энд даран оролцох боломжтой.
Oracle Clinic Mongolia
Хаяг: ХУД, Regis Place Tower, 3 давхар
Утас: 77181199
Instagram: @oracle.clinic_mn