Хайх

Каролин Де Мегрэ Lancôme-д зориулсан косметикийн цуглуулга гаргалаа

Каролин Де Мегрэ Lancôme-д зориулсан косметикийн цуглуулга гаргалаа

100% Парис хэв маяг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Франц бүсгүй Каролин Де Мегрэ Lancôme брэндтэй хамтран ажилласаар л байна. Түүний гаргасан анхны цуглуулгад өөлөх зүйл алга. Учир нь тэнд бүх хэрэгтэй зүйлс бий

2014 оны есдүгээр сард модель, дижей, хөгжмийн продюсер мөн Карл Лагерфельдийн урлагийн тэнгэр Каролин Де Мегрэ Lancôme-той хамтран How to be Parisian Wherever You Are: Love, Style and Bad Habits ("Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ: Хайр, Загвар ба Муу зуршлууд") номоо танилцуулсан.

Харин одоо тэрбээр La Parisienne Collection нэртэй гоо сайхны анхны цуглуулгаа Lancôme-д зориулан гаргалаа. Цуглуулгад нүдний харандаа, алтлаг туяатай гурван нүдний тень, Grandiôse нил ягаан сормуусны будаг болон энэ улирлын тренд өнгөнүүдтэй дөрвөн төрлийн хумсны будаг орсон. Түүнчлэн бүдэг ягаан, бор, хул ба алтлаг гэх зэрэг өдөр тутмын будалтад тохиромжтой өнгөнүүдээс бүрдсэн нүдний будгийн нийлүүр бий. Энэ нь цуглуулгын гол бүтээгдэхүүн  номны хавтас шиг хар арьсан савалгаатай гарчээ.

 

цааш үзэх