Хайх

Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга

Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга

Зургаадугаар сарын нээлт

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Сормуусны будгийн шинэчилсэн хувилбарыг гаргасны хүндэтгэлд Dior шинэ цуглуулгаа танилцуулж байна. Энэхүү цуглуулгад нүдний харандаа, хөмсөгний гель болон зовхины палет будаг орлоо.

Домогт Diorshow сормуусны будаг нь 2002 оноос хойш өөрчлөгдөөгүй билээ. Энэ зун тэр шинээр төрсөн. Шинэ томъёо нь сормуусны хэмжээг хамаагүй ихээр нэмэгдүүлэх болно. Түүнээс гадна будгийн сав уруу агаар оруулж бүтээгдэхүүнийг хатаахаас сэрэмжлэх тусгаарлагч байрлуулсан.  Харин шинэчлэгдсэн бүтээлийг Ондрия Хардин танилцуулжээ.

Цуглуулгад сормуусны будгийн хамт 5 Couleurs Designer хэмээх сувдан палет будаг орсон. Зовхины будаг нь илүү тогтоцтой хэрнээ хооронд нь хольж болохуйц бага нягтаршилтай болсон.  Цоо шинэ Pro Liner нүдний харандаа нь налуу ирмэгтэй болсноор дурын зузаантай "сум" зурах боломжтой. Харин түүний гелэн бүтэц нь будгийг зовхин дээгүүр зөөлөн гулгахад тусална. Dior-ийн нүүр будагчид сойз шиг бас гелэн бүтэцтэй будгаар хөмсгөө тодруулахыг зөвлөж байна. Тунгалаг хувилбарыг эсвэл тод болон бүдэг бор өнгөнөөс сонгож болно.

Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга (фото 1)Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга (фото 2)Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга (фото 3)Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга (фото 4)Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга (фото 5)Dior-ийн Diorshow нүүр будалтын шинэ цуглуулга (фото 6) 

 

 

 

цааш үзэх