Хайх

Dior-ын Les Elixirs Precieux үнэртэй тос

Dior-ын Les Elixirs Precieux үнэртэй тос

Гайхамшигт дөрвөл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ойрхи Дорнодын орц холих уламжлал дээр суурилсан үнэртэй тосны шинэхэн цуглуулга нь Christian Dior-ын La Collection Privee шугамын нэг хэсэг боллоо

Dior брэндийн гол үнэртэн бүтээгч Франсуа Демаши Ойрхи Дорнодын үнэртнүүдийн орцыг хослуулах, давхарлах уламжлалаас санаа аван, хэрэглэгчиддээ шинэ дөрвөн төрлийн үнэртэй тос танилцууллаа. Rose, Ambre, Musc ба Oud гэх тоснуудыг бие даасан үнэртүүлэгч хэлбэрээр ашиглаж, аль эсвэл "La Collection Privee Christian Dior" шугамын бүтээгдэхүүнүүдтэй хослуулж хэрэглэж болно. Шинэхэн тоснуудын гол зорилго нь үнэртнүүдийн хэвшил болсон аясыг шинэ өнцгөөс харуулахад оршиж байгаа юм. Учир нь Les Elixirs Precieux бүтээгдэхүүнүүд нь бие биетэйгээ тэрсэлдсэн, олон төрлийн, хурц үнэр дээр үндэслэжээ. Тухайлбал Musc тос брэндийн алдарт Granville сүрчгийн сэргэм үнэрийг үргэлжлүүлж байгаа. Rose тос Bois d'Argent-ын үнэрийг шинэ, гэнэтийн байдлаар нээсэн байгаа. Харин Ambre тос 1947 оны New Look сүрчгийн зөөлөн, мэдрэмтгий үнэрт Ойрх Дорнодын сонирхолтой аяс нэмж өгснөөр улам сайхан болгож өгсөн.

Dior-ын Les Elixirs Precieux үнэртэй тос (фото 1)

Elixir Precieux цуглуулгын бүтээгдэхүүн бүрийн давтагдашгүй үнэрийг зөв гаргахын тулд, тосны дусал бүрийг зүрхний цохилтын бүсүүдэд түрхэх хэрэгтэй. Тодруулбал бугуйн дотор талд, чихний ард, үс ургалтын чиглэл дагуу, чээж ба тохойн нугалаас хэсэгт түрхвэл илүү зохимжтой.

цааш үзэх