Хайх

Кара Делевинь Rimmel-ийн шинэ нүүр царай боллоо

Кара Делевинь Rimmel-ийн шинэ нүүр царай боллоо

Get the London look

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Burberry брэндийн алдарт цувны төлөөлөгч, загварын тайзны хатан хаан Кара Делевинь Их Британий гоо сайхны брэндтэй хамтрах болсноо мэдэгдлээ

Кара Делевинь маш удаан хугацааны турш Burberry, Chanel ба Saint Laurent загварын ордуудын төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэгвэл тэрээр саяхан өөр нэгэн шинэ брэндийн нүүр царай болох ажилтай боллоо.

"Би Rimmel-тэй хамтрах гэж буйдаа маш их баяртай байгаа бөгөөд өөрөөрөө бахархаж байна. Rimmel бол миний өсвөр насандаа мэдэж авсан хамгийн анхны гоо сайхны брэнд юм. Би тэр үед Лондонгийн жирийн нэгэн охин байсан бөгөөд Rimmel энэ хотын тод стильд төгс тохирдог байлаа" гэж Кара хамтын ажиллагааныхаа тухай ярьлаа. Тэрээр мөн цаашдаа өөр брэндүүдтэй хамтарч ажилласан хэвээр байна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Rimmel London брэндийг одоогийн байдлаар Жоржия Мэй болон Кейт Мосс нар төлөөлж байгаа. Кейт Мосс уг брэндийн Rimmel by Kate гэх боломжийн үнэтэй уруулын будгийн шугамыг хариуцан ажилладаг юм.

 

цааш үзэх