Хайх

YSL-ны шинэ Boho Stones цуглуулга хаш, гэрэлт чимэд мэт өнгөтэй гарлаа

YSL-ны шинэ Boho Stones цуглуулга хаш, гэрэлт чимэд мэт өнгөтэй гарлаа

Хаврын бүх чиг хандлага нэг цуглуулгад

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ улирлын нүүр будалтын гол чиг хандлагууд бүгд нэг цуглуулгад багтжээ. YSL Boho Stones цуглуулга эрдэнийн чулууны олон төрлийн гэрэлтсэн, тунгалаг өнгөтэй гарсан байна

YSL Beauté-гийн шинэ цуглуулга нь маш тунгалаг, гэрэлтсэн өнгөтэй тул бүсгүйчүүдэд хаврын, хөнгөн мэдрэмж төрүүлнэ. Энэхүү цуглуулгын гол бүтээгдэхүүн нь Gypsy Opale хэмээх нүүрний өнгө засагч юм. Нийт дөрвөн өнгөнөөс бүрдэх энэхүү будгийг нүүрний тодорхой хэсгүүдэд л түрхэх хэрэгтэй хэмээн YSL Beauté-гийн бүтээлч захирал Ллойд Симмондс зөвлөжээ. Жишээ нь арьсаа гэрэлтүүлэхийг хүсвэл нил ягааныг, гэрэлтүүлэгч хэрэглэсэн хэсгээрээ алтлаг өнгөтэйг, арьсыг сэргээхийн тулд ягааныг, харин улайлттай хэсгээрээ ногооныг түрхэх хэрэгтэй юм байна. Эсвэл зүгээр л эдгээр өнгөнүүдийг хооронд нь хольж түрхээд эрүүл, амарсан арьстай харагдах боломжтой. 

YSL-ны шинэ Boho Stones цуглуулга хаш, гэрэлт чимэд мэт өнгөтэй гарлаа (фото 1)YSL-ны шинэ Boho Stones цуглуулга хаш, гэрэлт чимэд мэт өнгөтэй гарлаа (фото 2)

Boho Stones-ын бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол Fusion Ink Blush хэмээх гель хэлбэрийн хацар өнгөлөгч юм. Энэхүү хацар өнгөлөгчийг хооронд нь хольж, давхарлах зэргээр өөрийн хүссэн өнгөө гарган авч болно. Хамгийн гол нь хурдан хөдлөх хэрэгтэй. Учир нь энэхүү бүтээгдэхүүн нүд ирмэхийн зуур хатдаг аж. Нунтаг хэлбэрийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал, Fusion Ink Blush нь гель бүтэцтэй тул арьсанд бүрэн шингэж, яг л будаагүй мэт харагдана.

YSL-ны шинэ Boho Stones цуглуулга хаш, гэрэлт чимэд мэт өнгөтэй гарлаа (фото 3)

Мөн хаврын цуглуулгыг тод өнгийн уруул өнгөлөгч болон хумсны будаггүйгээр төсөөлшгүй билээ. Гялтганасан, жижиг саатай хумсны будгуудыг анх харахад 1990-ээд оныг санагдуулна. Будагны гялтганасан хэсгүүд, үл ялиг мэдэгдэх гэрэлтсэн хэсэгтэй уусч, яг л эрдэнийн чулуу мэт өнгөний гоёмсог зохицол гаргажээ. 

YSL-ны шинэ Boho Stones цуглуулга хаш, гэрэлт чимэд мэт өнгөтэй гарлаа (фото 4)

цааш үзэх