Хайх

Анхны харц: Скарлетт Йоханссон, Жонатан Бэйли нар Jurassic World киноны шинэ ангид

Анхны харц: Скарлетт Йоханссон, Жонатан Бэйли нар Jurassic World киноны шинэ ангид

Text: Э.Цовоо


Үлэг гүрвэлүүдийн тухай өгүүлдэг Jurassic Park буюу бидний дунд Юрийн галавын цэцэрлэг нэрээр сэтгэлд хоногшсон тус кино нь анх 1993 онд нээлтээ хийж, тухайн үедээ үзэгчид болон кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч байсан түүхтэй. Улмаар 2015 онд тус бүтээл Jurassic World нэртэйгээр шинэчлэгдэн гарч эхэлсэн бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Крис Пратт, Брайс Даллас Ховард нар дүр бүтээж байсан билээ.

Анхны харц: Скарлетт Йоханссон, Жонатан Бэйли нар Jurassic World киноны шинэ ангид (фото 1)
Jurassic Park
Анхны харц: Скарлетт Йоханссон, Жонатан Бэйли нар Jurassic World киноны шинэ ангид (фото 2)
Jurassic World

Тэгвэл тус франчайзын долоо дахь анги Jurassic World Rebirth нэртэйгээр 2025 оны долоодугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийхээр болсон гэдгийг Universal Pictures кино компани албан ёсоор мэдэгдлээ. Найруулагчаар Godzilla, The Creator зэрэг бүтээлүүдээрээ алдартай Гарет Эдвардс ажиллахаар болсон байна. Харин зохиолыг Jurassic Park франчайзын эхний ангийн зохиолыг бичиж байсан Дэвид Коепп туурвисан нь кино сонирхогчдын анхаарлыг багагүй татаад байгаа юм. 

Шинэ ангид Jurassic World Dominion кинонд гарсан үйл явдлаас таван жилийн дараах түүхийг харуулах гэнэ. Тухайлбал байгаль орчны бохирдол, эрс тэс уур амьсгалаас үүдэн үлэг гүрвэлүүдийн эх дэлхийд дасан зохицох чадвар өдөр өдрөөр муудаж, дэлхий дээр зөвхөн гурван ширхэг үлэг гүрвэл үлдсэн байв. Харин эрдэмтэд эдгээр үлэг гүрвэлүүдийн генээс хүний амь насыг аварч чадах шидэт эсийг олж тогтооно. Ийнхүү нэн ховордсон үлэг гүрвэлүүдийг хамгаалахын тулд нууц шинжээчдийн баг ажиллаж эхэлснээр кино цааш өрнөх аж.

Jurassic World Rebirth киноны зураг авалт өнгөрөгч зургаадугаар сард эхэлсэн ба гол дүрүүдэд чадварлаг жүжигчин Скарлетт Йоханссон, Bridgerton цувралаараа алдартай Жонатан Бэйли болон Оскарын шагналт жүжигчин Махершала Али нар тоглохоор болжээ. 

Анхны харц: Скарлетт Йоханссон, Жонатан Бэйли нар Jurassic World киноны шинэ ангид (фото 3)
Жонатан Бэйли
Анхны харц: Скарлетт Йоханссон, Жонатан Бэйли нар Jurassic World киноны шинэ ангид (фото 4)
Скарлетт Йоханссон
Анхны харц: Скарлетт Йоханссон, Жонатан Бэйли нар Jurassic World киноны шинэ ангид (фото 5)
Махершала Али

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх