Хайх

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна

Text: Э.Цовоо


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2024 оны есдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


Хонь

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 1)

Энэ сард хонины ордныхны романтик харилцаа холбоо идэвхэжнэ. Энэ энерги есдүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх учир хамтрагчтайгаа харилцаагаа гүнзгийрүүлэх, хурим, найр төлөвлөх, аль эсвэл шинээр хэн нэгэнтэй болзох, нөхөрлөх зэрэг үйл хэрэгт нэн таатай. Харин Ангараг гараг энэ сарын 4-ний өдөр мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүлийн уур амьсгал таагүй болох, орон байр, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай. Цаашлаад 9-ний өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх үеэр гараг эрхэс танд бүхий л асуудлуудаа даван туулах зориг, эрч хүчийг бэлэглэх болно.

Сарын дунд үеэр та хийж буй ажилдаа илүү гярхай, хянамгай хандаж эхлэхийн зэрэгцээ зүүд, нойроороо дамжуулан өөрт хэрэгтэй олон мэдээллүүдийг олж авна. Харин 22-ны өдөр нар жинлүүрийн ордод ирэх үеэр гэр бүлийн салалт, нийлэлттэй холбоотой асуудлууд сөхөгдөх тул аядуу тайван хандаж, үл ойлголцлоос зайлсхий. Нөгөөтээгүүр удаан хугацаанд шийдэгдээгүй байсан ажлуудаас үүдэн карьер, амьдралд тань багагүй асуудлууд үүсэх хандлагатай байгаа учир хийгээгүй орхисон ажлуудаа эргэн харж, дахин шалгаарай.


Үхэр

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 2)

Есдүгээр сарын эхээр Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийж эхэлнэ. Энэ үе үхрийн ордныхонд маш олон эерэг өөрчлөлт болон гэнэтийн эргэлтүүдийг мэдрүүлнэ. Иймд их ажлаасаа түрхэн зуур амьсгаа авч, өөртөө амралт өгөх хэрэгтэй. Ингэснээр санаа зовоож байсан асуудлуудын хариулт хялбархан олдохын зэрэгцээ эрүүл мэнд, сэтгэл санаа тань тогтворжиж, илүү тайван байдлыг мэдэрч эхлэх болно.

Сарын дунд үеэс эхэлж эрч хүч, энерги тань нэмэгдэх бөгөөд энэ үеэр шинэ санаа олноор урган гарч, маш олон ажлыг нэг дор эхлүүлэх хүсэлд автаж магадгүй. Энэ сард нар жинлүүрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр ажлын байран дээр үүсээд байсан саад, бэрхшээлүүдийн шийдэл олдож, үүнээс улбаалан та зорилгоо илүү нарийн тодорхойлж, зөв шийдвэрүүд гаргаж эхэлнэ. Есдүгээр сарын сүүлээр ажил үйлс, карьер дээр шинэ боломжууд гарч ирж улмаар санхүүгийн үүд хаалга тань нээгдэнэ. Мөн танд шийдэх шаардлагатай олон ажлууд нэг дор гарч ирэх магадлалтай учир завгүй өдрүүдэд өөрийгөө бэлдэж, хэт их ажиллахаас зайлсхий. 


Ихэр

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 3)

Есдүгээр сарын 1-нд Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр амархан уурлах, нойргүйдэх, үе мөч өвдөх магадлалтай. Нөгөөтээгүүр та энэ үеэр айдас, стрессээ даван туулж, сэтгэл санааны асуудлуудаа шийдэж чадна. Шинэ сар охины ордод гарах үеэр гэр бүл, орон байр, ажил төрөл дээр үүсэж байсан саадууд хөнгөрч эхэлнэ. Гэвч энэ үеэр хэн нэгэнд хатуу үг хэлэх, гомдоох, бусадтай зөрчилдөх, үл ойлголцохоос болгоомжлоорой.

Сарын дунд үеэр сар битүүрэл болон хиртэлт давхацсан чухал өдөр тохионо. Энэ нь ихрийн ордныхны ажил үйлс дээр томоохон өөрчлөлтийг авчрах хандлагатай байна. Тухайлбал ажлын орчин өөрчлөгдөх, албан тушаал дэвших, аль эсвэл дээд албан тушаалтан тань солигдох зэрэг үйл явдлууд тохиолдох боломжтой. Есдүгээр сарын 22-нд нар жинлүүрийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр бусдыг манлайлах, гадаад төрхдөө анхаарах, шинэ зүйл сурах зэрэг хүслүүд тань нэмэгдэж, амьдралын идэвхтэй байдлыг хүсэмжилнэ. Харин сарын сүүлд мөнгө,санхүү дээрээ тооцоотой хандаж, ашиггүй зүйл худалдан авахаас зайлсхийгээрэй.


Мэлхий

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 4)

Энэ сарын эхээр харилцаа холбоо дээр тань шинэчлэлт, өөрчлөлтийг дагуулсан олон үйл явдал тохиолдоно. Тухайлбал найз нөхдийн хүрээлэл солигдох, шинэ хүмүүстэй танилцах, зарим нэг амьдралд тань таагүй нөлөө үзүүлдэг хүмүүсээс холбоогоо таслах шаардлагатай нүүр тулна. Үүнээс шалтгаалан ирээдүйн төлөвлөгөө, зорилгод тань хүртэл өөрчлөлт орж магадгүй гэдгийг анхаараарай.

Шинэ сар охины ордод гарснаар бодсон, санасан бүхэн тань саадгүй бүтэх учир чухал ажлуудаа энэ үеэр төлөвлөөрэй. Харин сарын дунд үеэс ажлаа түр хойш нь тавьж, гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээгээрэй. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцах, болзох боломж бүрэн нээлттэй байна. Сарын сүүлээр дотнын хүмүүстэйгээ үзэл бодол, итгэл үнэмшил таарахгүй байснаас үүдэн зөрчилдөх, үл ойлголцол үүсэх боломжтойг анхаарна уу. Иймд өөрийн бодлыг бусдад тулгахаас зайлсхийж, аливаа асуудалд тэвчээртэй хандах хэрэгтэй гэдгийг санаарай.


Арслан

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 5)

Есдүгээр сарын эхээр шинэ ажилд орох, ажлаа солих, тушаал дэвшихээр зэхэж байсан арслангийн ордныхонд таатай боломж үүснэ. Мөн есдүгээр сарын 2-ны өдөр шинэ сар охины ордод гарч байгаа ба энэ үеэр санхүү дээрээ тооцоололтой хандаж, үрлэг зарлагаа хянавал зохистой. Цаашлаад Ангараг гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд хоол хүнсэндээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой. Үүнээс гадна таны сэтгэл санаа бага зэрэг эмзэг, тогтворгүй болж магадгүй учир гэмтэл бэртэл авахаас болгоомжлоорой.

Сарын дунд үеэс үр хүүхэдтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж эхэлнэ. Иймд хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, дотоод сэтгэлийг нь сонсож өгөөрэй. Цаашлаад нар жинлүүрийн ордод орж эхлэхэд олон шинэ ажлыг нэг дор эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Учир нь та энэ үеэр дээд албан тушаалтантайгаа маргалдах, үл ойлголцох, тэднээс шүүмж сонсох өндөр магадлалтай байна. Харин хуучин хийж байсан зүйлсээ бататгаж, олон дахин нягталж чадвал хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх боломжтой. Сарын сүүлээр ойрын аялалд гарах, шинэ зүйл сурч мэдэх, хоббигоо хөгжүүлэх зэрэг үйл хэргүүд идэвхтэй байх болно.


Охин

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 6)

Есдүгээр сарын 1-нд Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, амьдралыг илүү томоор харж эхэлнэ. Мөн энэ үеэр биеэ зөв авч явах, өөрийгөө илэрхийлэх байдал тань нэмэгдэж, илүү зоригтой, ухаалаг шийдвэрүүдийг гаргах хандлагатай байна. Шинэ сар охины ордод гарснаар санхүүгийн асуудлууд жигдэрч, мөнгөний урсгал тан руу чиглэж эхлэх болно. Нөгөөтээгүүр эрүүл мэнддээ анхаарч, хорт муу зуршлуудаасаа ангижрахыг хичээгээрэй.

Сарын дунд үеэс эрч хүч, энерги тань нэмэгдэж эхлэх тул шинэ ажил, төслийг эхлүүлбэл нэн таатай байх болно. Есдүгээр сарын 17-ны өдөр бүтэн сар гарна. Энэ үеэр өмнө нь хийсэн, бүтээсэн ажлуудаа эргэн нэг харж, өөртөө дүн шинжилгээ хийж чадвал хэтийн зорилгоо тодорхойлоход тань том тус дэм болж өгнө. Цаашлаад 22-ны өдөр нар жинлүүрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр мөнгө, санхүүгийн асуудлууд анхаарлын төвд орж эхэлнэ. Иймд санхүүгээ зөв тооцоолж, зарлага гаргахаасаа илүүтэй хурааж, арвижуулбал тохиромжтой. Харин сарын сүүлээр унаа тэрэг, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хөрөнгө оруулалт хийх, шинээр ажил эхлүүлэхэд таатай үе тохионо.


Жинлүүр

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 7)

Энэ сарын 1-нд Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр жинлүүрийн ордныхонд гэр бүлийн өв хөрөнгө хуваах, хэн нэгнээс өр, авлага авах, мөнгө зээлдүүлэх, мөнгөнөөс болж зөрчилдөх зэрэг санхүүтэй холбоотой асуудал үүсэх боломжтой байна. Аль эсвэл гэр бүлийн дотоод асуудал гадагш задрах, сэтгэл дотроо тээж явдаг айдас тань биеллээ олох, гэнэтийн үхэл, саад тотгоруудтай учирч болзошгүй. Иймд энэ үеэр өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгаж, эерэг зүйл бодохыг хичээгээрэй.

Харин сарын дунд үеэс шинээр төрсөн санаа, хийхээр төлөвлөсөн ирээдүйн ажлуудаа бичиж, тэмдэглэж авах хэрэгтэй. Учир нь аз завшаан дагуулсан гайхалтай боломжууд ажил төрөл, карьер дээр тань гарч ирэх учир боломжийг бүү алдаарай. Есдүгээр сарын 17-ны өдөр сар хиртэлт болох бөгөөд та удаан хугацаанд ажиллаж байсан ажлынхаа үр шимийг хүртэж, урам зоригтойгоор шинэ төслүүдийг эхлүүлнэ. Нөгөөтээгүүр ажил төрөлд тань хэн саад болж, таны өсөн дэвших боломжийг хааж байна вэ гэдгийг олж мэдсэн чухал өдөр тохионо. Есдүгээр сарын 26-ны өдрөөс эхэлж жинлүүрийн ордныхон ажил дээрээ маш амбицтай болж, карьер дээрээ зоригтой алхмуудыг хийж, шинэлэг санаа, төлөвлөгөөнүүдийг боловсруулсан гайхалтай өдрүүдийг туулах хандлагатай байна.


Хилэнц

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 8)

Есдүгээр сарын эхээр Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр сэтгэлдээ сөрөг бодлуудыг тээж, үүнээс шалтгаалан буруу шийдвэр гаргах, хэн нэгнийг гомдоох, үл ойлголцолд өртөх боломжтой. Тиймээс аль болох эерэг зүйлсийг бодож, үг яриагаа цэгнэхийг хичээгээрэй. Ангараг гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ертөнцийг үзэх үзэл тань өөрчлөгдөх эхлэхийг мэдрэх болно. Ингэснээр итгэл үнэмшил тань таныг зөв замд чиглүүлж, ухаалаг шийдвэр гаргахад туслах боловч өөрийнхөө үзэл бодлыг бусдад бүү тулгаарай.

Сарын дунд үеэр бусдад зааж сургах, чиглүүлэх, олон хүмүүсийг хамарсан ажил, цуглаан, хурал зохион байгуулбал маш амжилттай бүтнэ. Харин 17-ны өдөр сар хагас хувийн налуутай хиртэх бөгөөд тус хиртэлт нь үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хилэнцийн ордныхонд маш таатай нөлөө үзүүлнэ. 22-ны өдөр нар жинлүүрийн ордод ирэх үеэр сувилалд явах, ойрын аялалд гарах, бясалгах зэргээр өөртөө амралт өгвөл тохиромжтой. Сарын сүүлээр гоо сайхны хагалгаанд орох, гадаад үзэмждээ анхаарах, эд зүйл худалдаж авах гээд өөртөө мөнгө зарцуулах боломж гарч ирэх боловч хэт их зарлага гаргаж, ашиггүй худалдан авалт хийхээс зайлсхийгээрэй.


Нум

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 9)

Тэнгэрийн ван гараг есдүгээр сарын 1-ний өдөр ухрах хөдөлгөөн хийнэ. Ингэснээр нумын ордныхны ажил төрөл, карьер харьцангуй эерэг, тэнцвэртэй болж эхлэх бөгөөд үүнийг дагаад сэтгэл санаа, эрүүл мэнд тань хүртэл эрч хүч, энергиэр цэнэглэгдэх болно. Мөн тус өдөр Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийх үед санхүү дээрээ илүү хянамгай хандаж, ашиггүй худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийгээрэй.

Сарын дунд үеэс шийдэл нь олдохгүй байсан асуудлууд, ажил төрөл дээр үүсэж байсан саадууд арилах бөгөөд энэ үеэр ухаалаг шийдвэр гаргаж чадвал та удаан хугацаанд хийж байсан ажлынхаа үр шимийг хүртэнэ. Есдүгээр сарын 22-ны өдөр нар жинлүүрийн орд руу шилжихэд олон хүнийг хамарсан ажил, хурал цуглаан зохион байгуулбал амжилттай бүтэх болно. Цаашлаад Сугар гараг хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр зүүд нойр тань идэвхжиж, нойргүйдэх магадлалтай учир эмнэлэг, сувилалд хэвтэх, иог бясалгалаар хичээллэх, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд тохиромжтой.


Матар

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 10)

Энэ сард Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр эрүүл мэндийн болон санхүүгийн асуудлууд багасна. Есдүгээр сарын 4-ний өдөр Ангараг гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийж эхэлнэ. Энэ үеэр харилцаа холбоо тань идэвхжих боловч бусадтай үл ойлголцох, ойр дотнын хүнээ гомдоох, жижиг зүйлийг дэвэргэж том асуудал үүсгэхээс болгоомжлоорой.

Сарын дунд үеэс эхэлж зөн совин идэвхтэй болж зүүд нойроороо дамжуулан чухал, хэрэгтэй мэдээллүүдийг олж авна. Үүний зэрэгцээ томоохон гэрээ хэлэлцээр хийх, сургууль соёл хөөцөлдөх, гаднын улс орон руу аялахаар зорьж байгаа бол энэ үеэр төлөвлөсөн ажлууд тань амжилттай бүтэх хандлагатай байна. Цаашлаад энэ сар танд өөртэйгөө ажиллах боломжийг бэлэглэх болно. Гэвч өөрийгөө хэт доогуур үнэлж, бусадтай харьцуулж, шүүмжлэх байдал тань нэмэгдэх учир аль болох өөрийгөө урамшуулж, сурч мэдсэн зүйлсээ дахин давтаж, бататгаарай. Сарын сүүлээр нар жинлүүрийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр улс, хуулийн байгууллагатай холбоотой бичиг цаасны ажлууд үүсэх боломжтой байна. Үүний улмаас та маш завгүй болж, ажлын ачаалалд дарагдах магадлалтай учир аль болох өөрийгөө амрааж, ажлаа зөв хуваарилахыг хичээгээрэй.


Хумх

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 11)

Есдүгээр сарын 1-нд Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийж эхэлснээр гэр бүлийн дотоор уур амьсгал, үр хүүхэд, орон байр гээд хувийн амьдралтай холбоотой бүхий л зүйлсэд эерэг өөрчлөлт гарна. Мөн та илүү өөртэйгөө ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг олж харах болно. Шинэ сар охины ордод гарснаар санхүүгийн асуудлууд анхаарлын төвд орж эхлэх бөгөөд энэ үеэр хөрөнгө оруулалт хийх, хэт их мөнгө үрэхээс зайлсхийгээрэй. Харин хагалгаанд орох, сувилалд хэвтэх гээд эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэхэд таатай үе тохионо.

Сарын дунд үеэр хов жив, худал цуу ярианаас холхон байж, өөрийнхөө нууц, хувийн асуудлыг бусдад дэлгэхээс зайлсхийгээрэй. Есдүгээр сарын 17-ноос эхэлж мөнгө, санхүүгийн асуудлууд тань цэгцэрч эхэлнэ. Энэ үеэр орлого, ашгийн үүд хаалга тань нээгдэх учир тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх, хадгаламж нээх зэргээр мөнгөө хуримтлуулбал зохистой. Цаашлаад 22-ны өдөр нар жинлүүрийн ордод ирснээр таны амьдралд маш олон эерэг өөрчлөлтүүдийг татаж өгөх ба карьер тань хурдацтай өсөж, тушаал дэвших, шинэ төсөл дээр ажиллах, бизнес эхлүүлэх гээд гайхалтай боломжууд нээлттэй болж ирнэ. Сарын сүүлээр хорт зуршлуудаасаа салахад таатай үе тохионо.


Загас

Есдүгээр сарын зурхай: Аз завшаан, эерэг өөрчлөлтийг татсан үе тохиож байна (фото 12)

Есдүгээр сарын 2-нд шинэ сар охины ордод гарах үеэр шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр хийх, төсөл танилцуулах гээд чухал ажлуудаа төлөвлөхөд маш таатай үе тохионо. Ангараг гараг мэлхийн ордод ирснээр гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Иймд гэр бүлийн дотоод уур амьсгал, үр хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд цаг гаргаж эхлээрэй.

Сарын дунд үеэс шинэ ажил эхлүүлбэл тохиромжтой. Үүнээс улбаалан та хийж буй ажлаасаа сэтгэл ханамж, таатай байдлыг мэдрэх болно. Есдүгээр сарын 17-нд сар хагас хувийн налуутай загасны ордод буюу таны ордод хиртэнэ. Энэ нь таны амьдралд маш олон эерэг өөрчлөлтийг авчрах бөгөөд орлого ашгийн үүд хаалга тань нээгдэх хандлагатай байна. Харин 22-ны өдөр нар жинлүүрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр шинэ ажил төлөвлөх, төсөл боловсруулах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжтой. Сарын сүүлээр бүтээлч, зоримог байдал тань нэмэгдэж эхлэх учир азаа туршсан үйлдэл хийхээс бүү цааргалаарай.


Энэ сарын онцлох өдрүүд:

Есдүгээр сарын 1 - Тэнгэрийн ван болон Далайн ван гараг ухрах хөдөлгөөн хийнэ.

Есдүгээр сарын 2 - Шинэ сар охины ордод гарна.

Есдүгээр сарын 4 - Ангараг гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Есдүгээр сарын 9 - Буд гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.

Есдүгээр сарын 17 - Бүтэн сар гарна.

Сар хагас хувийн налуутай загасны ордод хиртэнэ.

Есдүгээр сарын 22 - Нар жинлүүрийн ордод ирнэ.

Есдүгээр сарын 26 - Буд гараг жинлүүрийн ордод шилжих хөдөлгөөн хийнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх