Хайх

Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд

Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд

Text: Э.Цовоо


Хавар-зун 2025 улирлын загварын долоо хоног Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо албан ёсоор эхэлж чадварлаг дизайнерууд шинэ цуглуулгаа танилцуулж байна. Хуваарийн дагуу тус аргаа хэмжээ нь есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх ба нийт 21 брэнд шинэ бүтээлүүдээ олон улсаас хүрэлцэн ирсэн загварын редактор, худалдан авагчдын өмнө толилуулах юм.

Загварын долоо хоногийг Өмнөд Солонгос залуучуудын дунд эрэлттэй байдаг Youser брэндийн шинэ коллекци нээжээ. Нээлтийн үйл ажиллагаанд NewJeans хамтлаг, инфлюэнсер Amy, Single's Inferno нэвтрүүлгийн оролцогч Сун Жиа зэрэг салбартаа танигдсан олон алдартнууд хүрэлцэн ирсэн байгаа харагдлаа.

Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 1)

Түүнчлэн энэ жилийн арга хэмжээнд брэндүүд дахин боловсруулсан материалаар урласан, байгальд ээлтэй загваруудаа танилцуулахаар болсон нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Мөн PARTsPART брэнд тус арга хэмжээний үеэр даавууны хог хаягдлыг ашиглаж эко гар цүнх урлах нээлттэй өдөрлөгийг оюутан залуус болон олон нийтэд зориулан зохион байгуулахаар болсон байна.

Харин Сөүл хотын залуус энэ жил өргөн силуэттэй хослол, нэвт гэрэлтсэн материал, хар болон цагаан өнгөөр дагнасан монохром төрх, барын эрээн, ирвэсийн цоохор гээд төрөл бүрийн хээ угалзаар баялаг загваруудаар дүр төрхөө бүрдүүлжээ. Мөн өвдөг шүргэсэн урттай, нам суудалтай, урт шоортнууд эрчүүдийн дунд зонхилж байлаа. 

Ингээд Сөүлийн загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүдтэй танилцацгаая. 

Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 10)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 11)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 12)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 13)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 14)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 15)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 16)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 17)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 18)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 19)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 20)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 21)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 22)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 23)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 24)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 25)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 26)
Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд (фото 27)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх