Rouge Noir Absolument: Chanel-ын зул сарын цуглуулга
Гэрэл сүүдрийн тоглоом
Шинэ Rouge Noir Absolument цуглуулгын гол баатар нь хэт тод биш харин даруухан, бүүдгэр улаан өнгө юм. Chanel-ын нүүр будалтын студи зул сарын цуглуулгадаа энэ өнгийг онцлохоор шийдсэн байна. Цуглуулгын алтлаг, бор, ягаан гэх зэрэг бусад өнгөнд ч бас улаан өнгийн туяа орсон мэт санагдана. Гэхдээ нүдний тенийн иж бүрдэлд ягаавтар-цагаан, утаат-саарал, уруулын будгийн иж бүрдэлд цайвар ягаан гэх зэрэг зөөлөн өнгө оржээ.
Брэндийн нэг өнгийн тень болон сормуусны будаг анх удаагаа Rouge Noir буюу гүн бараан, анарын өнгөтэй гарлаа. Уг тенийг дангаар нь хэрэглэж болох бол, харин сормуусны будгийг энгийн хар будгийн араас сормуусны үзүүртээ бага зэргийг түрхээрэй. Rouge Noir өнгөтэй хумсны будаг ч мөн адил цуглуулгад багтсан ба түүнээс гадна мөнгөлөг ягаан , гялалзсан хэсгүүдтэй тод улаан гэх сонголтууд бий.
Түүнчлэн цуглуулгын нэмэлт бараа болж толь, таван багснаас бүрдсэн нүүр будалтын хэрэгсэл цөөн тоон ширхэгээр гарчээ.
Эдгээр зул сарын цуглуулга арван нэгдүгээр сарын 1-нээс худалдаалагдаж эхэлнэ.