Хайх

Викториа Бекхэм ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай вэ?

Викториа Бекхэм ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай вэ?

Text: Buro.Mongolia


“Spice Girls” хамтлагт байхдаа Posh Spice нэрээрээ олон танигдаж, харин одоо загварын томоохон орднуудын нэгийг үүсгэн байгуулан, амжилттай удирдаж яваа Викториа Бекхэмээс олон ч эмэгтэйчүүд үлгэр дуурайлал авдаг. Тэрээр Холливүүдийн элитүүдийг хувцасладаг, загварын ертөнцөд чиг хандлага тогтоодог чадварлаг дизайнер гэдгээсээ гадна биеэ авч явж байгаа байдал, өөгүй цэмцгэр гадна төрхөөрөө хүмүүсийн харцыг булаадаг билээ. Тэгвэл Викториа өөрийн арьс арчилгаанд чухалчилдаг зүйл болон хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ багахан хэсгээс хуваалцжээ. 

Викториа Бекхэм ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай вэ? (фото 1)

Викториа Бекхэм Into The Gloss сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нүүрний будгаа заавал мицелляр усаар, эсвэл зориулалтын будаг арилгагч салфеткаар арилгадаг ба арьс арчилгааны энэ үе шатыг хэзээ ч алгасдаггүй, чухалчилж авч үздэгээ илэрхийлжээ. Түүний хувьд Bioderma брэндийн Sensibio H2O мицелляр ус тогтмол хэрэглэдэг байна.

Викториа Бекхэм ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай вэ? (фото 2)

Мөн тэрээр косметикийн уутандаа Sarah Chapman-ы арьсны өнгөтэй чийгшүүлэгч тос, Burberry брэндийн Fresh Glow нүүрний крем, Cashmere өө дарагч, Anastasia Beverly Hills-ын хөмсөгний будаг болон өөрийн брэндийн сүүдэрлэгчийг үргэлж багтаан явдгаа хэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх