Хайх

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи

Ямар эмчилгээнүүд болон төхөөрөмжүүдийг санал болгодог вэ?

Text: Б.Энххүслэн


Солонгосын Oracle арьс, гоо заслын эмнэлэг Монголд мастер франчайзын тусгай эрхтэйгээр нээгдлээ.

Арьс арчилгааны салбарын тэргүүлэгч орнуудын нэгт Солонгос улс зүй ёсоор багтдаг. Гоо сайхны брэнд, эмнэлгүүд олноороо байгуулагдсан тус орны зах зээл өрсөлдөөн ихтэй гэдэг утгаараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний төрөл болон технологийн инновацлаг шийдлүүд өдрөөс өдөрт сайжирч, шинээр бий болж байдаг. Тиймдээ ч Солонгосыг түүхэн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт тогтоц, тэнгэр баганадсан барилга гэхээсээ илүү зөвхөн арьс арчилгааны үйлчилгээ авахаар зорих гадаадын жуулчид нэмэгдсээр байгаа юм. Тэр дундаа 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Солонгосын Oracle арьс, гоо заслын эмнэлгийг зорих хүмүүсийн тоо хамгийн өндөр байдаг. Учир нь Oracle эмнэлэг арьсны төрөл бүрийн асуудалд тохирсон эмчилгээг хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжид суурилан хийгээд зогсохгүй Солонгосын нийт арьс гоо заслын эмч нарын ердөө 2%-г эзэлдэг өндөр зэрэглэлийн эмч нараас 20 нь тус эмнэлэгт ажилладаг юм. Тэгвэл энэхүү эмнэлгийн албан ёсны салбар Улаанбаатар хотноо үүд хаалгаа нээж Монголын хэрэглэгчид заавал өндөр зардал гаргаж Солонгос улсыг зорилгүй эндээ чанартай үйлчилгээ авах боломжтой боллоо.

Арьс арчилгааны шинэ стандартыг мэдрүүлэх зорилготой Oracle эмнэлэг Монголд ижил үйлчилгээ явуулж буй өрсөлдөгчдөөсөө юугаараа онцлог вэ?

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 1)
Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 2)
Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 3)

Oracle арьс гоо заслын эмнэлгийн тухай

2004 онд доктор Ро Ён Ү тэргүүтэй 40 гаруй арьс, гоо заслын эмчээс бүрдсэн мэргэжлийн баг Oracle эмнэлгийг үүсгэн байгуулж байжээ. Одоо энэхүү эмнэлэг нь Oracle medical group-ын охин компани гэж явдаг бөгөөд тус группд косметик бүтээгдэхүүний Dr.Oracle, эмнэлгийн зориулалттай бүх төрлийн тоног төхөөрөмж зардаг Солонгосын хамгийн том Dermamall вебсайт, эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Tentech болон дотоод сүлжээний хяналтын программ боловсруулдаг Tensoft компаниуд харьяалагддаг билээ. Oracle medical group нь гадаадын 80 гаруй арьс гоо заслын эмчтэй холбоотой ажиллаж, 40 гаруй мэргэжилтнээс арьсны талаарх ноу-хаугаас суралцдагийн ачаар нэг жилд л гэхэд 100,000 гаруй дата, мэдээллийг боловсруулж чаддаг. Түүнчлэн Oracle эмнэлэг өргөжин тэлсээр дотоод (салбарынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг) болон гадаадад (Хятад, Сингапур, Япон, Хон Конг зэрэг) нийт 90 салбараа нээсэн байна.

Системчлэгдсэн эмнэлэг

Oracle эмнэлэг системчлэгдсэн гэдгээрээ бусдаасаа онцлог. Тодруулбал, дэлхийн хаана ч байрлах Oracle-ын салбар дээр очсон ижил үйлчилгээ, ижил стандарт таныг угтах бөгөөд хэрэглэгчдийн үйлчлүүлсэн түүхийг хадгалдаг нэгдсэн чартын системийн тусламжтай аль нэг оронд эхэлсэн эмчилгээгээ бусад улсын албан ёсны салбараар үйлчлүүлэн үргэлжлүүлэх боломжтой юм. Жишээ нь, хэрэглэгч Oracle эмнэлгийн Солонгос дахь салбар дээр эмчилгээгээ эхлүүллээ гэж бодоход Монголын албан ёсны салбарт эмчилгээгээ ямар ч саадгүй үргэлжлүүлэн авч болно. 

1:1 үйлчилгээ

“Олон жилийн туршлага, ноу-хау дээр тулгуурлан хүн бүрийн онцлогт тохирсон 1:1 үйлчилгээг хүргэж, үйлчлүүлэгчдэдээ өөртөө итгэх итгэл, өндөр түвшний сэтгэл ханамжийн баталгаа өгөх эрхэм зорилготой ажиллаж байна” Oracle эмнэлгийн ерөнхий эмч Ро Ён Ү.

Энэхүү эмнэлэг нь урьдаас боловсруулсан үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ санал болгох биш, харин хэрэглэгчийн онцлогт таарсан үйлчилгээг тусгайлан боловсруулдаг бас нэгэн давуу талтай. Үрчлээс, батга, сэвх, нөсөө толбо гээд ямар ч асуудалтай байсан Oracle-ын эмч нар тухайн хүний арьсны асуудалтай үндсээс нь эхлэн тэмцэх болно.

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 4)

Oracle эмнэлгийн Монгол дахь албан ёсны салбар

Юуны өмнө тус эмнэлгийн Монгол дахь салбар нь мастер франчайзын гэрээгээр орж ирж байгаа бөгөөд Солонгосын Oracle эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, бүтээгдэхүүн, чартын систем, эмч, мэргэжилтнүүдэд тавьдаг бүх шаардлагыг Монголын салбар яг ижил түвшинд баримтлах юм. Түүнчлэн Oracle-ын салбарууд цаг агаарын хувьд хүйтэн цэгээс эхлэн хамгийн халуун оронд хүртэл байрладаг нь Монголын уур амьсгалд ч мөн үйл ажиллагаагаа явуулахад тохиромжтой, ямар нэг эрсдэлгүй гэдгийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Oracle эмнэлэг нь бүх талаасаа туршигдсан бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээ, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг амладаг юм.

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 5)

Арьс, гоо заслын эмч

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 6)

Монголын Oracle-д ажиллаж буй ерөнхий эмчийн хувьд Солонгос улсын төв салбар дээр 2,5 жилийн турш сургалтад хамрагдан, дадлагажсан байна. Харин гоо сайханч нар холбогдох онлайн сургалтыг дүүргэсэн бөгөөд эмнэлгийн арга барил, үйлчилгээний шинэчлэлтүүдийг сургалтаар дамжуулан цаг алдалгүй тогтмол авдаг билээ.

Түүнчлэн Oracle эмнэлэгт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд 15 гаруй жилийн туршилтын үндсэн дээр боловсруулсан Oracle төв эмнэлгийн стандартыг ягштал баримтлах бөгөөд өөрсдийн хүслээр эмчилгээнд өөрчлөлт оруулах боломжгүй нь өндөр үр дүн, аюулгүй байдлын баталгаа болдог.

Дэвшилтэт тоног төхөөрөмж

Арьс арчилгаанд сайн үр дүнд хүрэхэд инноваци шингэсэн тоног төхөөрөмж чухал байр суурь эзэлдэг. Тиймдээ ч Oracle массаж, лазерын аппаратаас эхлэн арьс чангалах, гуужуулах үйлчилгээтэй олон төрлийн төхөөрөмжүүд ашиглаад зогсохгүй зохион бүтээдэг билээ. Тухайлбал, Oracle эмнэлэг арьс өргөх үйлчилгээтэй дэлхийн хамгийн анхны хоёр замтай (цацрагт)10 Thera төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлээд байгаа юм. Тус төхөөрөмж нь Ulthera буюу гоо сайхны салонуудын түгээмэл хэрэглэдэг хэт авиагаар дамжуулан арьсны эдийг чангалж, коллаген, эластины боловсруулалтыг эрчимжүүлэн унжсан хэсгийг өргөдөг аппаратын шинэчлэгдсэн загвар билээ. Ulthera төхөөрөмж нь нэг замтай тул үргэлжлэх хугацааны хувьд цагаар хэмжигддэг, өвдөлт их, үр дүнгээ удаан өгдөг сул талтай юм. Тэгвэл Oracle-ын мэргэжилтнүүд хоёр замтай 10 Thera төхөөрөмжийг зохион бүтээсний ачаар нэг оролт нь ердөө 20 минут үргэлжлэхийн сацуу илүү үр дүнтэй, өвдөлт харьцангуй бага (мэдээ алдуулагч тос түрхээгүй үед хэрэглэсэн ч Ulthera төхөөрөмжөөс өвдөлт бага байдаг нь туршилтаар батлагдсан) мэдрэгдэнэ. Мөн тус эмнэлгийн зүгээс илүү ясархаг нүүртэй хүмүүст тусгайлан зориулж арьсыг өргөж, чангалах үйлчилгээтэй 10 Derma төхөөрөмжийг зохион бүтээжээ. 10 Derma нь энэ төрлийн хүмүүсийн арьсан дахь өөхөн давхаргыг хэт хайлуулахгүйгээр чангалах зорилготой юм. Эдгээрээс гадна Oracle эмнэлэг богино долгионы массажны аппарат, хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж болон бусад шинэлэг тоноглолууд ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 7)
Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 8)

Монголын Oracle эмнэлгийн санал болгодог эмчилгээний төрлүүд

Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ

Oracle эмнэлэг нь арьс суларч, унжсан, хацар, эрүү, нүд, амны орчим үрчлээс үүссэн, V хэлбэрийн төрхтэй болохыг хүсч буй хүмүүст зориулан арьсны гүнд нэвтрэн, булчингийн давхаргыг татдаг эсвэл арьсны гүнд дулаан энерги дамжуулан эвэрлэг системийг хамгаалж, коллагены идэвхжилтийг сэргээдэг үйлчилгээтэй 10 Thera, Сомажи болон бусад мэсийн бус, өндөр үр дүнтэй, лазер эмчилгээнүүдийг санал болгодог билээ. Эдгээрээс зөвхөн тухайн хүний арьсны онцлогт тохирсон эмчилгээг (ямар үйлчилгээг, хэдэн удаа, юутай хавсарч хийх тухай) Oracle-ын мэргэжлийн эмч танд зөвлөх болно.

Мөн арьсны чийгшлийг нэмэгдүүлж, үхэжсэн эсийг дахин төлжүүлэх замаар арьс чангалж, уян хатан чанарыг сайжруулж, өнгө сэргээж, үхэжсэн арьс гуужуулж, нүхжилт багасгадаг Rejuran Healer тарилга, унжихад нөлөөлж буй зөөлөн эдийг дээш өргөн, бэхэлдэг Solhouette Soft коллагентай утас болон бусад хөгшрөлтийн эсрэг үйлчилгээнүүд энд төвлөрчээ.

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 9)
Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 10)

Батганы эсрэг эмчилгээ

Хэрэв та батга сайн эмчилдэг гэсэн тодотголтой бүтээгдэхүүн бүрээс хэрэглэж, тогтмол гоо сайханд орсон ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа бол Oracle эмнэлгийг зориорой.

Эндээс та энгийн, нягтаршсан, идээт, үрэвсэлтэй зэрэг батганы төрөлдөө тохирсон эмчилгээнээс сонгон үйлчлүүлэх боломжтой. Тухайлбал, батга, батганы сорвины эсрэг гуужуулах үйлчилгээтэй AHA scalling, BHA scalling, Milk peel, Aqua peel, батга гаргаж буй үндсэн шалтгааныг тогтоож тосны булчирхайд үржсэн бактерийг устгаж, цэвэрлэдэг Aгнесс лазер болон арьсны гүнд нэвтэрч хэт долгион эсвэл лазерын тусламжтай батга үүсгэгч эсийг устгаж дахиж батга гарахгүй болохыг амладаг PDT эмчилгээнүүдийг тус тус санал болгож байна.

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 11)
Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 12)

Сэвх, нөсөө толбоны эсрэг эмчилгээ

Меланин гэх будагч бодис агуулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсноор арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлүүд нь нарны хэт ягаан туяа, дааврын тэнцвэрт байдлын алдагдал, ходоод гэдэсний зам, элэг, цөсний хүүдийн өвчин, жирэмслэлтээс хамгаалах эм, антибиотик, ретиноид зэрэг арьсыг хэт ягаан туяанд мэдрэмтгий болгодог эм, бэлдмэлүүд юм. Харин сэвх нь генетикийн онцлог эсвэл нарны хэт ягаан туяанаас болж үүсдэг билээ. Тэгвэл Oracle эмнэлэг нь сэвх болон нөсөө толбо арилгах Ruby laser, Q- switched YAG laser, Nd-Yag зэрэг олон төрлийн лазерууд санал болгодог юм. Эдгээр нь арьсны өнгөн хэсэгт үйлчилж илүүдэл меланиныг задалж, меланин үүсгэгч эсийн ялгаруулалтыг бууруулан арьсны бүтцийг сэргээдэг бөгөөд Oracle-ын эмч нар үйлчлүүлэгчийн нөсөө толбо, сэвх үүссэн шалтгааныг тогтоож, онцлогт нь таарсан лазерыг санал болгодог. Үүнээс гадна Oracle эмнэлэг гаднын нөлөө болон судаснуудын агшилтаас үүдэлтэй хацрын улайлт засдаг лазер эмчилгээ хийдэг билээ.

Филлер, ботокс

Филлер бол нүүрний өөхөн давхарга байхгүй болсон, хонхойсон хэсгүүдийг дүүргэх, хэт хавтгай хэсгийг товойлгох, нүүрний хэлбэр засч, гүн үрчлээсийг тэнийлгэх зориулалттай мэсийн бус ажилбар юм. Филлерийг гиалуроны хүчил ашиглан хийдэг ба энэ нь хүний арьсанд ус чийгшлийг хуримтлуулах зорилгоор байдаг бодис учраас тодорхой хугацааны дараа биед шимэгдэж уусдаг билээ. Харин ботокс нь нүүрний идэвхтэй хөдөлдөг булчингуудыг суллаж өгдөг ба ингэснээр нүүрний хөдөлгөөнөөс болж үүссэн үрчлээг тэнийлгэн цаашид нэмж үрчлээтэхээс сэргийлдэг. Ялангуяа дух, нүдний эргэн тойрон дахь хялгасан үрчлээнд ботокс илүү тохиромжтой. Эдгээр эмчилгээг хийхэд хамгийн гол нь бэлдмэлийн хэмжээг зөв сонгож, булчингийн өнгөц давхарга руу оруулах шаардлагатай бөгөөд Oracle-ын эмч нар олон жилийн туршлага, хатуу журмын дагуу зөвхөн тухайн хүний нүүрний хэлбэрт тохирсон филлер, ботоксыг санал болгодог билээ.

Үсний арчилгаа

Oracle эмнэлэгт дан ганц арьс арчилгаанаас гадна дэвшилтэд тоног, төхөөрөмжид суурилсан үс арчилгааны эмчилгээ хийж байна. Тэд үсний ургалтыг сайжруулах, эрүүл үсэнд зориулсан урьдчилан сэргийлэх, гэмтсэн хуйханд зориулсан зэрэг нөхөн сэргээх чиглэлийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг билээ. Мөн шаардлагатай тохиолдолд Монголын салбараас үс шилжүүлэн суулгах эмчилгээг Солонгос дахь төв салбарт хийлгэхэд нь зуучилж өгдөг юм.

Арьс, арчилгааны Oracle эмнэлгийн 90 дэх салбар Монголд: Дэлхийн стандарт, дэвшилтэт технологи (фото 13)

Oracle эмнэлэг албан ёсоор үүд хаалгаа нээсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бүх үйлчилгээндээ 20% хямдрал зарласан байна.

 Oracle Clinic Mongolia

Хаяг: ХУД, Regis Place Tower, 3 давхар

Утас: 77181199 

Instagram: @oracle.clinic_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх