Хайх

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн

Төрөл бүрийн цэнхэр туяатай нүдний харандаа, контур, тень болон сормуусны будагнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Nars брэндийн Tropic тень

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 1)

Мөнгөлөг гялалзсан ширхгүүдтэй, торгомсог бүтэцтэй энэхүү тень нь халуун орны шөнийн тэнгэрийг тусгах далай мэт харагдана.

Yves Saint Laurent брэндийн Mascara Volume Effet Faux Cils, 3 Extreme Blue сормуусны будаг

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 2)

Тод цэнхэр өнгийн сормуусны будаг хэрэглэн нэгэн хэвийн бус шинэлэг, зугаатай төрх бүрдүүлээрэй.

Bourjois брэндийн Contour Clubbing Waterproof, 50 нүдний харандаа

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 3)

Энэхүү харандаа нь маш зөөлөн бүтэцтэй тул зовхин дээгүүр хөнгөн гулгаж, арьсыг гэмтээхгүйгээр маш гоёмсог будалт бий болгохоос гадна бүхэл өдрийн турш буухгүй, тогтоц сайтай байна.

NYX брэндийн 05 Blue нүүр болон биеийн арьсны саа

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 4)

Эквалипт ургамлаас гаргаж авсан энэхүү саа нь байгаль орчинд хоргүй бөгөөд гоёмсог цэнхэр туяаныхаа ачаар ямар ч өнгийн нүдийг улам бүр тодотгох болно. Праймертай хамт хэрэглэсэн үед саа бүхэл өдрийн турш тогтоц сайтай байна.

Shiseido брэндийн ControlledChaos MascaraInk, 04 Emerald Energy сормуусны будаг

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 5)

Маргад ногоон өнгийн сормуусны будгийг нүдэн дээр илүү тод харагдуулахын тулд суурь сормуусны будаг түрхэхийг зөвлөх байна. Цагаан өнгийн суурь будаг илүү тод төрх бүрдүүлэх бол хар өнгийн будаг илүү байгалийн эффект бий болгоно.

Kiko Milano брэндийн 09 Mint нүдний харандаа

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 6)

Гөлгөр бүтэцтэй ийм харандааг нүдний сормуусны зураас хэсгийг будахад ашиглавал илүү тохиромжтой.

3ina брэндийн The Gel Eyeliner, 802 гелэн контур

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 7)

Цэнхэр өнгийн контур тавихыг хүсвэл энэхүү гелэн бүтэцтэй, матт контурыг сонгоорой.

M.A.C брэндийн Extra Dimension Foil, Lunar Metal тень

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 8)

Энэхүү тень нь түрхэхэд эвтэйхэн, зөөлөн тослог бүтэцтэй бөгөөд түрхсэний дараа металлик эффект бий болгодог. Мөн уусгахад хялбар бөгөөд тогтоц сайтай.

Urban Decay брэндийн 24/7 Glide-On, Deep End нүдний харандаа

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 9)

Брэндийн бестселлер бүтээгдэхүүн. Тод өнгөтэй, усны хамгаалалттай, гялалзсан бүтэцтэй гээд бүх шаардлагыг хангадаг.

Pro Makeup Lb брэндийн All-in-One Mascara, Turquoise сормуусны будаг

Далайн усны өнгө: Нүд будахад зориулагдсан 10 гоёмсог бүтээгдэхүүн (фото 10)

Энэ будаг нь сормуусыг илүү өтгөн, урт, үс ширхэг бүрийг нь салангид, дэрвэгэр гээд нэг үгээр маш үзэсгэлэнтэй болгодог.

 

цааш үзэх