Хамгийн үр дүнтэй батганы эсрэг наалтууд
Батганы эсрэг наалт хэрэглэх нь ямар давуу талтай, мөн ямар бүтээгдэхүүнүүд хамгийн үр дүнтэй талаар
Тухайн хэсэгт үйлчилгээ үзүүлдэг батганы эсрэг тос, серум гэх зэрэг бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал наалт нь хавьгүй олон давуу талтай байдаг. Батганы эсрэг наалт гэдэг нь тунгалаг өнгийн маш нимгэн хальс байдаг бөгөөд хурдан, үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг. Наалтыг шөнийн цагаар унтахдаа, мөн өдрийн цагаар будагны доор ч хэрэглэсэн болно. Түүнчлэн наалт наасан үед нүүрээ маажих, эсвэл нэмэлт нян оруулан үрэвсэл үүсгэх боломжгүй гэх том давуу талууд бий.
Батганы эсрэг наалтыг ерөнхийд нь хоёр төрөлд хуваадаг. Эхний төрөлд багтсан наалтууд найрлагадаа арьсны гүн рүү шингэн, нян устгадаг орцтой байдаг тул будагны доор хэрэглэх боломжтой. Харин хоёр дахь төрлийн наалт нь нянг үрэвслийн эх үүсвэрээс татаж гаргах үйлчилгээтэй байдаг тул цэвэрхэн арьсан дээр хэрэглэх шаардлагатай. Ихэнх наалтуудын найрлага цайны модны тос, салицилын хүчил, ниацинамид, гидроколлоид гэх үндсэн орцуудаас бүрддэг байгаа.
COSRX брэндийн Acne Pimple Master Patch
Зөвхөн гэрийн нөхцөлд, цэвэрхэн арьсан дээр хэрэглэх шаардлагатай наалт.
Tony Moly брэндийн AC Control Spot Patch
Үл мэдэгдэх нимгэн бүтэцтэй тул косметик будагны доор хэрэглэж болно.
skyn ICELAND брэндийн Blemish Dots
Өдрийн цагаар хэрэглэх, арьсыг хамгаалан үрэвслийг хуурайшуулдаг наалт.
Peace Out брэндийн Acne Healing Dots
Том хэмжээний үрэвсэлд тохиромжтой, харьцангуй зузаан бүтэцтэй наалт тул шөнө унтахдаа хэрэглэх хэрэгтэй.
Hero Cosmetics брэндийн Mighty Patch
Өдөр ба шөнө хэрэглэж болох арьсанд сайтар наалддаг, үл мэдэгдэх наалт.
Peach Slices брэндийн Acne Spot Dots
Гэрийн нөхцөлд хэрэглэвэл илүү тохиромжтой, хэсэг хугацааны дараа уян хатан байдлаа алдан арьсан дээр мэдэгдэж эхэлдэг ч маш үр дүнтэй наалт.
Acropass брэндийн Trouble Cure
Маш жижиг хэмжээтэй, арьсан дээр үл мэдэгдэх энэ наалтыг өдөр ба шөнө хэрэглэж болно.