Хайх

Цэвэр арьс: Батгыг богино хугацаанд арилгах 5 бүтээгдэхүүн

Цэвэр арьс: Батгыг богино хугацаанд арилгах 5 бүтээгдэхүүн

Цэгэн үйлчилгээтэй батганы эсрэг шилдэг бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Зуны улиралд арьс илүү тослог болдог нь биднээс үл хамаарах, цаг агаараас шалтгаалдаг үзэгдэл юм. Халуун өдрүүдэд арьснаас их хэмжээний себум (тос) ялгарснаар арьс илүү хурдан бохирдож эхэлдэг. Үүний зэрэгцээ мөн арьсны гадаргуу дээр эвэршсэн эсүүдийн хуримтлал үүсэж, бидний өдөр тутамдаа түрхдэг нарнаас хамгаалах, тоникжуулах бүтээгдэхүүнүүд олон давхар бий болгосноор арьсны нүхнүүд бөглөрч, үрэвсэл үүсэх төгс орчин бүрддэг.

Арьсан дээрээ ямар нэгэн сорви, толбо үлдээлгүйгээр, аль болох богино хугацаанд үрэвсэл ба батганаас ангижрахыг хүсвэл цэгэн үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь үрэвслийн хэмжээг хурдан багасгаж, зарим тохиолдолд бүр үрэвслийг бүхлээр нь алга болгож, хамгийн гол нь арьсанд ямар нэгэн ноцтой гэмтэл учруулдаггүй гэх том давуу талуудтай. Цэгэн үйлчилгээтэй бүтээгдэхүүний найрлагад арьсны нүхийг дотроос нь цэвэрлэх чадвартай салицилын хүчил, сорви үүсэхээс урьдчилан сэргийлдэг цинк, үрэвслийг бага зэрэг хатааж, агшааж өгдөг хүхэр ордог байгаа.

Malin & Goetz брэндийн шөнийн цагийн батганы эсрэг бүтээгдэхүүн

Цэвэр арьс: Батгыг богино хугацаанд арилгах 5 бүтээгдэхүүн (фото 1)

Ийм төрлийн хоёр үе шат бүхий үйлчилгээтэй батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэхдээ хамгийн гол нь доторх агууламжийг нь сэгсрэхгүй байх нь чухал. Харин үүний оронд хөвөнтэй модыг бүтээгдэхүүний гүн рүү хийн хоёр шаттай найрлагыг нь сайтар шингээж, батган дээрээ түрхээрэй. Бүтээгдэхүүнийг орой унтахдаа хэрэглэнэ.

Medik8 брэндийн батганы эсрэг гель

Цэвэр арьс: Батгыг богино хугацаанд арилгах 5 бүтээгдэхүүн (фото 2)

Сэрүүцүүлэх үйлчилгээтэй, тунгалаг гель хэлбэрийн энэ бүтээгдэхүүн нь түрхсэний дараагаар арьсан дээр бараг мэдэгддэггүй бөгөөд нимгэн, тунгалаг бүрхүүл бий болгодог тул дээрээс нь өө дарагч, эсвэл суурь крем зэргээ давхарлах боломжтой юм. Амар байгаа биз?

Payot брэндийн батганы эсрэг түрхлэг

Цэвэр арьс: Батгыг богино хугацаанд арилгах 5 бүтээгдэхүүн (фото 3)

Олны дунд алдаршаад амжсан энэхүү батганы эсрэг бүтээгдэхүүн зохион бүтээгдсэнээс хойш аль хэдийнэ 70 жил өнгөрчээ. Өтгөн, наалдамхай бүтэцтэй түрхлэгийг хэрэглэсэн үед батга эсвэл үрэвсэл тань цагийн дотор устах боломжтой.

De La Cruz брэндийн батганы эсрэг түрхлэг

Цэвэр арьс: Батгыг богино хугацаанд арилгах 5 бүтээгдэхүүн (фото 4)

Төрөлдөө хамгийн боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай энэхүү батганы эсрэг бүтээгдэхүүн нь үрэвсэл арилгаж, арьс эдгээх үйлчилгээтэй.

Mario Badescu брэндийн батга хатаагч лосьон

Цэвэр арьс: Батгыг богино хугацаанд арилгах 5 бүтээгдэхүүн (фото 5)

Бас нэгэн хоёр үе шат бүхий үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Тиймээс дээр дурдсанчлан хэрэглэхдээ сэгсэрч болохгүй. Үрэвсэл арилгаж, хаван буулгаж, халдварын эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг нөхөн төлжүүлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх