Хайх

Найдвартай арга: Усны хамгаалалттай будаг

Найдвартай арга: Усны хамгаалалттай будаг

Ямар ч саадгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жилийн аль ч улиралд хэрэг болох усны хамгаалалттай уруул, сормуусны будаг болон бусад нүүр будалтын төгс бүтээгэдэхүүнүүд танд санал болгож байна

Аливаа нүүр будалтын эхэнд суурь тавигддаг тул бид эхэлж эрдэстэй бүтээгдэхүүн гаргадаг Jane Iredale брэндийг санал болгож байна. Энэ нь нэгэн зэрэг суурь энгэсэг, өө дарагч, нунтаг энгэсэг болон нарны туяанаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. 

Дараагаар мэдээж усны хамгаалалттай сормуусны будгийг дурдах нь зүйтэй болов уу. Уг бүтээгдэхүүн бараг брэнд болгоны цуглуулгад байдаг бөгөөд сормуусыг урт, өтгөн болгож, ямар ч нөхцөлд арилахгүй тогтоц сайтай байдаг. Хэрвээ таны сормуусны будаг усанд буугаад байвал зориулалтын будаг бэхжүүлдэг гель хэрэглээд үзээрэй. Усны хамгаалалттай будгийн суурьд ихэвчлэн силикон болон байгалийн гаралтай лав ордог учир энэ арга танд туслах нь гарцаагүй.

Тогтоц сайтай, төгс нүүр будалт бүтээхэд хэрэг болох бас нэгэн бүтээгдэхүүн бол мөн л усны хамгаалалттай нүдний тень юм. Тод өнгийн гялтганасан тень нь ихэвчлэн харандаа хэлбэрээр гардаг. Sisley-гийн тень үзүүрлэх шаардлагагүй, тогтоц сайтай ба тэднийг зөвхөн зовхи будахад биш мөн нүдээ тойруулан нарийхан зураас гаргахад ашиглаж болно. Будгийн найрлагад ногоон цай, цагаан сараана ба камелия цэцэг гэх зэрэг ургамлын иж бүрдэл орсон тул зовхины зөөлөн арьсыг хамгаалдаг давуу талтай.

Уруулаа өнгөлөхгүй гадуур гардаггүй хүмүүст зориулсан Make Up For Ever-ийн усны хамгаалалттай өнгөлөгчийн цуглуулга бий. Харин Serge Lutens брэнд бүр уруулын бэх гаргажээ. Уг бүтээгдэхүүн уруулд наалддаггүй, биогиалуронийн хүчилд суурилсан ба гурван жимсний өнгөний сонголттой юм. Уруулын бэх нь арьсыг нарны хурц туяанаас хамгаалж, удаан тогтдог байна.

цааш үзэх