Хайх

2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд

2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд

90-ээд оны контур, сүлжсэн үс болон бусад

Text: Buro.Mongolia



2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд (фото 1)
@isamayaffrench

Гялалзсан арьс

Зузаан өө дарагч, эсвэл хайлайтер ашиглахгүйгээр тогтмол арьс арчилгаа болон нимгэн кремийн тусламжтай гялалзсан, толигор арьс бүрдүүлэх чиг хандлага дараа жил ч мөн эрэлттэй байх нь. Саяхан л гэхэд гоо сайхны Estée Lauder брэнд өөрсдийн алдартай матт бүтэцтэй Double Wear кремийнхээ Sheer нэртэй арьсны байгалийн өнгийг нь далдалдаггүй шингэн бүтэцтэй шинэ хувилбарыг танилцуулсан билээ.

90-ээд оны уруул

Бараан өнгийн хүрээлэгчээр уруулаа хүрээлсний дараа дотор талыг нь илүү гэгээлэг өнгийн будгаар буддаг 90-ээд оны техникийг Кайли Женнер, Кьяра Ферраньи болон ОХУ-ын олны танил сэтгүүлч Ксения Собчак гээд маш олон алдартнууд, инфлюенсерүүд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэр ч бүү хэл Кайли Женнер уг будалтыг төгс хийхэд туслах тусгай иж бүрдлийг нэвтрүүлсэн юм. Үүгээр ч зогсохгүй тус чиг хандлагыг хэрэгжүүлсэн TikTok-ын бичлэгээс үүдэн Clinique брэндийн Black Honey уруулын будгийн (бичлэгт гардаг бүтээгдэхүүн) худалдан авалт эрс өссөн байна.

2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд (фото 5)
@etro

Өнгөлөг үс

Хөл хорионы үеэс төрсөн чиг хандлагуудын нэг бол чихэр шиг өнгөтэй үсний засалт билээ. Тэгвэл хүмүүс 2022 онд ч үсээ өнгөлөг болгохоо зогсоохгүй гэдгийг мэргэжилтнүүд таамаглаж байна. Ингэхдээ тренд урьдчилан таамагладаг WGSN компани нь ягаан цахирмаа цэцгийн туяаг ирэх жилийн голлох өнгөөр тодорхойлжээ. Харин Loewe, Etro брэндүүд хавар-зун цуглуулгаараа дамжуулан WGSN компанийн таамаглалыг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн байна.

2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд (фото 6)
@mireyarios

Нил ягаан өнгийн хацар өнгөлөгч

Дийлэнх TikTok хэрэглэгчдийн дуртай энэхүү бүтээгдэхүүн нь ягаан өнгийн хацар өнгөлөгчтэй дүйцэхүйц эрэлттэй байх нь тодорхой болсон. Нил ягаан өнгийн хацар өнгөлөгчийг Fenty Beauty, Givenchy, Clarins болон бусад брэндүүд санал болгодог билээ.

2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд (фото 7)
@altuzarra

Сүлжсэн үс

Ялангуяа хиппичүүдийн дурладаг энэхүү үсний засалт нь анх 1960, 1990-ээд онд чиг хандлага болж байсан. Харин одоо томоохон брэндүүд болон Хейли Бибер, Эльза Хоск, Жижи Хадид зэрэг алдартнууд энэхүү стилийг хэрэгжүүлснээр сүлжсэн үс нь эргэн моданд орсон билээ. Үсээ сүлжихдээ үснийхээ урд талын хэсгээс туг үс аван өөрсдийн сонирхолд тааруулан чанга эсвэл сул сүлжиж өнгөгүй резинээр, эсвэл төрхөндөө тохируулан өнгөлөг боолтоор боогоорой.

2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд (фото 8)
@emrata

Өргөн контур

Сонгодог хар контурын оронд гарч ирсэн цагаан, ягаан, ногоон зэрэг өнгөлөг нүдний будалт 2022 онд ч олны анхаарлын төвд байх болно. Тус будалтыг хэт хичээгээгүй, яг л Missoni болон John Richmond брэндүүдийн цуглуулга дээр танилцуулсан шиг бага зэрэг хайнга хийх нь илүү сайхан харагдуулдаг талаар артистууд онцолдог юм.

2022 онд ч эрэлттэй байх нүүр будалт болон үс засалтын чиг хандлагууд (фото 9)
@lauraharrier

Шаталсан тайралт

“Friends” цуврал дээр гардаг Рэйчел буюу Женнифер Энистоны богиноос урт руу уусгаж шаталсан үсний засалтын давуу тал нь үсийг мэдэгдэхүйц хөвсгөр болгож, төрхийг зөв харагдуулдагт оршдог. Энэхүү засалтын төгс хувилбарыг жүжигчин Лоре Харриер харуулдаг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх